Барилгын салбарыг татаж унагах барьцаалагдсан орон сууцнууд

2003 оноос хойш хамгийн хурдтай хөгжиж байгаа аж үйлдвэрийн салбар бол барилга. Нийслэлд технологийн шинэчлэлийг шингээсэн өндөр барилгууд баригдсаар байна. Гэвч яг одоогоор барилын салбарт өнөөдөр, маргаашаа аргацаасан өдрүүд ч үргэлжлэх төлөвтэй байгааг эдийн засагчид онцлоод буй. Барилгын салбарт нийлүүлэлт нь эрэлтээ давж, зах зээл нь хумигдаж буй.

Монголын барилгын салбар 2001 оноос эхлэн сэргэж, 2012 он хүртэл эрчимтэй хөгжиж ирсэн. Үүнд Монгол Улсын гадаад худалдааны таатай орчин, банк санхүүгийн зах эээлийн тогтвортой байдал, хүн амын орлогын өсөлт зэрэг нь эерэгээр нөлөөлсөн. Гэвч энэ байдал 2012 оноос хойш уруудсаар өнөөдрийн хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулгараад байна. Үүнтэй зэрэгцэн арилжааны банкнаас авсан зээлээ төлж чадахгүй өр ширэндээ баригдсан барилгын компаниуд асуудал өндрөө авах дүр зураг гараад байна. 

Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа зүйл бол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ буюу бидний нэрлэж заншсанаар орон сууцны ордерууд банкны барьцаанд орчихоод байгаа үйл явц. Одоогоос найман жилийн өмнө "Голден Вилл" хорооллын оршин суугчид байрандаа ороод удалгүй хөөгдөх дээрээ тулж байв.  Учир нь тус банк "Зоос" банк болон БНСУ-ын "Хана" банкны давхар барьцаанд буйгаас ийм байдалд хүрсэн байна. Уг нь энэ хорооллыг улсын комисс 2008 оны арваннэгдүгээр сард хүлээн авсан. Гэвч мөнгөө төлсөн хойноо байрны ордероо авах гэтэл банкны барьцаанд тавьсан учраас гаргаж өгөх боломжгүй болж байв. 

Үүнээс хойш маш олон ийм тохиолдлууд гарч байв.  Сүүлийн үед энэ байдал улам газар авах хандлагатай байгааг барилгын салбарынхан дуулгаж байна. Иргэдийн худалдан авах чадвар сул байгаа учир ирэх онд ашиглалтад орох барилгуудын дийлэнхийг орон сууцны зээлээр л  санхүүжиж худалдаж авна. Тиймээс эдгээр барилгууд банкны зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ тавьдаг.  Иргэдийн хувьд байрандаа орчихсон байрныхаа ордерыг авч чадаагүй тохиолдлууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Шалтгаан дээр хэлсэнчлэн орон сууцны компаниуд барьсан барилгаа иргэдэд зарж, мөнгийг нь авчихсан хэрнээ давхар банкны барьцаанд тавьчихсан байдагтай холбоотой. 

Нэг үгээр банкны барьцаанд байгаа барилгаа иргэдэд зарж борлуулсан гэсэн үг. Шинэ орон сууц худалдаж авсан иргэдийн багагүй хувь нь яг ийм асуудалтай тулгараад байна. Яг энэ байдлыг Барилгын яам болон холбогдох газрууд анхааралдаа авахгүй бол Барилгын салбарыг татаж  унагах асуудал болоод байгааг сануулах нь илүүц биз. 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ҮХ 2019-05-22 08:20:47
    барилгын салбар тоо, үнийн бодлогогүй олон барилга барьж ШУНЛТНУУДЫН ГАР ХӨЛ болсон ОДОО УНАХ НЬ ЗӨВ
  • Бат 2019-05-22 02:55:24
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    • Монгу 2019-05-22 03:35:18
      Олон улс 2 танхимтай ямарч нэмэр байдгуй юм аймаг хотын толоолол оос бурдэнэ хувааж идэх ямбатны тоо ихэснэ