Сурагчдаа зодсон багшид хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлнө
ХУД-ийн 114 дүгээр сургуулийн технологийн багш уржигдар хичээлийн цагаар согтууруулах ундаа хэрэглэж, сурагчдаа зодсон талаарх мэдээлэл өчигдөр гарсан билээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар "Багшийг хичээлээ заахаар ангидаа ороход нь өрөөнийх нь цонх хагарсан байсан учраас хүүхдүүдэд гар хүрсэн байна лээ.  Зодуулсан хүүхдүүд наймдугаар ангийн хүүхдүүд байсан. 

Энэ асуудлаар манай сургуулийн хоёр сурагчийн ар гэрийнхэн "Хүүхдүүд нь цочирдсон айдастай байгаа гэж" гомдол гаргасан. Бид хүүхдүүдэд гар хүрсэн багшийг өнөөдрөөс эхлээд ажлаас нь чөлөөлж, багшлах эрхийг нь тодорхой хугацаагаар түтгэлзүүлэх саналаа  холбогдох газарт хүргүүлсэн. Тухайн багш согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь үнэн" гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-05-22 08:47:14
    согтуугаар хичээл заах эрх өгсөн эрхлэгч нь ч бас тонгойж мурат гишүүнд араасаа хусуулах ёстой