Дөрвөн настай хүүг зодож бэртээсэн хойд эцгийг шүүх хурлын тов гарчээ
Өнгөрсөн сард хойд эцэг нь дөрвөн настай, зургаан настай хүүг гурав хоног зодож, улмаар биед хүнд гэмтэл учруулснаас болж олон удаагийн хагалгаанд орсон аймшигт хэрэг гарсан билээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн прокурорын газраас хойд эцэг Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх хуралдаан энэ сарын 29-ний өдрийн 10.00 цагт шүүх хуралдаан товлогдсон байна.

Б.Тодзаяагийн хувьд цагдан хоригдож байгаа бөгөөд зодуулсан хоёр хүү, ээжид нь сайн санаат хүмүүс хандивын аян зохион байгуулж байранд оруулсан байгаа билээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine