Хамгийн “ядуу” сайд С.Чинзориг
УИХ-ын гишүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг жилийн 24 сая төгрөгийн орлого олсон тухайгаа мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүд нь  2018 онд 31 сая төгрөгийн орлого олжээ. Сайдынх нийтийн нэг орон сууц, нэг автогражтай. Эдгээр нь 91 сая төгрөгийн үнэлгээтэй. 25 сая төгрөгийн үнэлгээтэй Volkswagen,Touareg маркийн машинтай хэмээн мэдүүлжээ.

Мөн 160 хонь, 30 адуугаа 28 сая төгрөгөөр үнэлсэн байна. С.Чинзориг сайд нь 16 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 10 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Тэрбээр ямар нэг бизнес эрхлэхгүй байгаа гэдгээ ХОМ-ээ мэдүүлжээ. Түүний хувьд ЖДҮХ сангаас зээл авсан асуудалд нэр холбогдоход “Би насаараа төрд алба хашиж байна. Амьдралдаа нэг л удаа компани байгуулсан. "Соёмбо консалтинг" гэдэг зөвлөх үйлчилгээ явуулдаг компани” хэмээж байсан. Гэвч сайд 2018 оны ХОМ-ээ компаниа бүртгүүлээгүй байна.
 
П.ГОО
Оллооо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-05-23 00:59:06
    Хүнийг ядуу энэ тэх ямар хэрэгтэй юм Энэ хүн авилга авалгүй ажиллаж байгааг нь хэлэлцэхээс биш хөрөнгийг нь бусдынхтай харьцуулж Ядуу гэж цоллох ямар хэрэгтэйн?...
  • Зочин 2019-05-22 12:18:41
    Сайн залуу.Амжилт хусье.Хэдэн бор юмтай болоо.Ажлаа мэдлэгээ унэл
  • xun 2019-05-22 11:48:08
    egel daruu.baigaagaaraa xun l dee.xudlaa bultreed baidaggui.
  • Зочин 2019-05-22 06:28:42
    Тэрбумаас доош хөрөнгөтэй гэж мэдүүлж байгаа сайд, УИХ-ын гишүүд бол худлаа шүү. Ард түмнийг тэнэг гэж доромжилдгоо болих хэрэгтэй.
    202.21.103.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-22 05:12:32
    Жинхэнэ ийм л байх ёстой доо.С Чинзориг сайддаа ажлын амжилт хүсье.
  • зочин 2019-05-22 05:10:31
    Хамгийн ядуу биш хамгийн сэтгэлээр баян сайд
  • Өвөрхангайн хүн 2019-05-22 03:20:09
    Жинхэнэ төрийн хүн ийм байх ёстой доо шуналгүй төлөв түвшин
  • Zochin 2019-05-22 02:53:21
    Yaduu baitlaa ikh khulriin gishyyn bolokh uu? Yaduu baitlaa saidiin suudal avlaa yu??
  • иргэн 2019-05-22 02:31:17
    пгоо панир нэг хун уу хоер еер хунуу учир нь бичлэгийнх нь хэв маяг яг ижилхэн чадваргуй тэнэг мал л ингэж бичих байх гэмээр байгаам даа
  •  2019-05-22 02:17:45
    ядуу байх ёстой хүмүүс шүү дээ. төрийн төлөө үхтэлээ зүтгэнэ гэж тангараг өргөө биз дээ.: тангаргаа няцсан тул цаазаар авхуулах ёстой. одоо ба өмнөх 76-г цааза...