Луврын музейг шилдэгээр нэрлэжээ
Олон улсын музейн өдөр жил бүрийн энэ сарын 18-нд тохиодог. 1977 оноос хойш тэмдэглэх болсон энэ өдрөөр хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийг харуулсан музей олон нийтэд үнэ төлбөргүй, сунгасан цагаар үйлчилдэг ажээ.

Тиймээс олон хүн энэ өдрөөр үзэж, айлчлахыг хүссэн музейгээ үнэ төлбөргүй үзсэнээр, гайхамшгийг нь мэдэрч, баясдаг байна. Харин заавал үзэх ёстой музейн нэрсийг “Спутник” агентлаг гаргажээ. Энэ жагсаалтыг XII зуунд цайз байсан Луврын музей тэргүүлжээ. Жилд хэдэн зуун жуулчин үзэж сонирхдог энэ музей нь хатан Екатерина Медичигийн үед хааны ордон болсон байна. Харин 1778 оноос Уран зураг, уран баримлын үзэсгэлэнгийн танхим болжээ. Алдарт Луврын музейн араас Испанийн Мадрид хотын музей орсон байна. Анх сүм байсан ч дараа нь эзэн хаан III Карлос музей болгохыг тушааснаар байгалийн түүхийн танхим болгосон байна. Гэвч Напелеон Бонапарт Европын бусад музейн адилаар хааны гэр бүлийн музей болгож эгчийнхээ нэрээр нэрлэх санааг гаргасан аж. Харин одоогийн урлагийн музей маягаар нээх шийдвэрийг VII Фернандо урлагийн бүтээлүүдийг цуглуулж, байрлуулахыг тушаажээ. Ингэж бий болсон музейг 1819 онд олон нийтэд зориулж нээсэн байна. Энэ жагсаалтын III байрт Египетийн, IV байрт Санкт-Петрбург дахь Эрмитажийн музей, V байрт барууны соёл иргэншлийг харуулсан Грекийн “Акрополис”музей ордог байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.