“Эрдэнэт” үйлдвэр өөрийн хөрөнгөөр барьсан эмнэлгээ Медипас компанид шилжүүлсэн байжээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 2016-2019 оны хүртэлх хугацааны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Уг шалгалтыг Сангийн яам, ТӨБЗГ, ТЕГ, Монгол банк гэсэн дөрвөн байгууллагын хамтарсан шалгалт хийсэн. Шалгалт хоёр сар үргэлжилсэн. Шалгалтаар нийтдээ 20 төрлийн 2,2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн. 

Нэгдүгээрт, 2016 оны долдугаар сард компанийн бүтэцтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь компанийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Ерөнхий захирал нийгмийн асуудлаа хариуцдаг, Тэргүүн дэд захирал нь хүний нөөцийн асуудлаа хариуцдаг. Хууль эрх зүйн газрын дарга нь үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагааг хариуцсан байх бүтцийг хийсэн байгаа юм. Энэ компанийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн. 51 хувийн эзэмшиж байсан эрх мэдэлд шууд бусаар халдсан. 

Хоёрдугаарт, компани аливаа нэг гэрээ хэлцэл хийхдээ нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг. Энэ гарын үсгийг мөнгөн дүнгээр нт олон хүнд хариуцуулж өгсөн байна. Ингэснээр санхүүгийн сахилга батыг алдагдуулсан. Хяналт тавих боломжгүй болгосон. Мөн Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр,  Хөтөлийн цемент шохойны үйлдвэр Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийгээд 103,6 тэрбумын урьдчилгаа авсан байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар дээрх хоёр ААН-ээс 16,7 тэрбум төгрөгийн авлагатай гэж гарсан. Цөөн тооны ААН-үүдтэй их хэмжээний дүнтэй гэрээ хийжээ. 

2016.11.03-нд Зэсийн 1,2 сая тонн баяжмалыг “Монголиан коппер корпорейшн”-д зарах худалдах гэрээг байгуулсан. Нийт хоёр удаа 55,8 сая төгрөгийн гүйлгээг  “Монголиан коппер корпорейшн” руу хийсэн байна. Ногдол ашгийг шилжүүлэхдээ татвар төлөөгүй байна. Мөн Медипас компанитай хийсэн гэрээний зөрчилж байна. Эрдэнэт үйлдвэр 64,9 тэрбум төгрөгөөр эмнэлэг байгуулсан. Дараа энэ эмнэлгээ дээрх компанид шууд шилжүүлсэн байна. Өөрийн хөрөнгөөр байгуулсан эмнэлгээ хувь компанид шилжүүлсэн. Үүнээс гадна Эрдэнэт үйлдвэр Зэсийн баяжмал гаргадаг. Зэс хайлуулах зардал өндөр байна. Өндөр зардлыг буулгах чиглэлийг одоогийн удирдлагуудад даалгасан. Нийтдээ 6 төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарч, акт тавьсан. Гаалийн 1,4 тэрбумын зөрчил гаргасан. Гаргаж байгаа Зэсийн баяжмалын сорьцыг улсын төв лобарториар биш хувийн компаниар сорьц тогтоолгодог зөрчил байна. Хөдөлмөр эрхлэлтэй холбоотой дөрвөн зөрчилж байна. Хамгийн томоохон зөрчил нь Худалдан авах үйл ажиллагаа байна. “Эрдэнэт үйлдвэр нь 2336 худалдан авах гэрээ хийсний 1492 нь ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр хийгдсэн зөрчил илэрсэн. Үйлдвэрийн захирал нь хуулиас давсан тушаал гаргаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж байсан” гэсэн мэдээллийг өглөө.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Эрдэнэ” үйлдвэрт илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.

 

П.АНИР 

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • НӨАТ төлөгч 2019-05-22 23:43:39
    Ард түмнээ сонсдоггүй ухаан муухайн тэнэг хүмүүс хурдан огцор Хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэж мэдэж бгаа биз дээ...
  • Zol 2019-05-22 21:23:59
    Баяр хүргэe. Маш зөв энэ үйлдвэрийн бүх удирдлага тэрбумтан болдог. Сайн шалгаарай.
  • Д.Мөнхтуяа 2019-05-22 15:52:10
    Иргэдийнхээ мэдээллийн мөрөөр сайн ажилласанд тэлархал илэрхийльe. Эт үйллвэр.н үe үe.н удирдлагууд арай л бсан юмаа
  • ЗОЧИН 2019-05-22 15:41:37
    Сайн шалгасан байна. Өмнөх засгийн газруудын сайд дарга нар яагаад ингэж шалгаж ажилладаггүй байсан юм бэ.
  • Zochin 2019-05-22 14:17:19
    Hubiin HKK bsn yum bish u,olon jil tegj l yabj irj, odoo huuliin baiguullaguud unen muniig totooj,49%-iin zohion baiguulalttai gemt hergiig zub shiideesei.
  • Erdenetuya  2019-05-22 12:48:37
    Ene buhen Badamsurentei holbootou. Ene nohor 49%iinhantai niileed ih yum hiisen
  • шударга иргэн 2019-05-22 12:05:29
    үхсэн баас ингэж шалгалаа гээд тохиролцоод дуусдаг биздэ авлигачид энэ улсыг улс биш болголоо хууле гэж юу байдгийн гэж ярих болсон хулгайч дарга нар олон болжэ...
  • zochin 2019-05-22 11:50:58
    elbegdorj
  • Иргэн 2019-05-22 11:48:09
    ЭНЭ БҮХ ЗӨРЧЛИЙГ БИЙ БОЛГОХОД ОРОЛЦСОН ГОЛ БУРУУТАН БАДАМСҮРЭНГЭЭ СОЛИОЧЭЭ. 2236 ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭНД ОДОО АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАХИРАЛ,ГАЗРЫН ДАРГУУД БҮГД ОРОЛЦСО...
  • Иргэн 2019-05-22 10:38:55
    Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьсан шинэ эмнэлгийг Энхчулуун гэгч этгээд хамсаатнуудтайгаа менежментийн хувьчлал хэмээн өөртөө авсан луйврыг сайн шалгаарай!
  • Бат 2019-05-22 08:44:59
    Авилгачдыг шийтгэхгүй болохоор бүр оодроод бнм
  • Shalga shalga bas dahin shalga 2019-05-22 07:52:33
    ATG Tagnuul, Zagdaa MXG, Sangiin Yam naad Mongoliin ganz Saaliin Uneeg yajshuuhan awch yawaad baigaag delgerengui neelttei Olon niited medeelleed hariuzlaga yry...
  • иргэн 2019-05-22 07:06:53
    гэрээний зерчилж байна гэдгийг юу гэж ойлгохов панир малаа