НҮБ хүмүүнлэгийн тусламжаа хойшлуулна
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн зүгээс Иеменд үзүүлэх хүнсний хангамжийг хэсэг хугацаагаар хойшлуулж болзошгүй болсон талаар тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд дурджээ. Мөн босогчдын “Ансар Ала” бүлэглэл тус улсын өлсгөлөнд нэрвэгдээд байгаа хүмүүстээ туслах боломж олгохтой хоблоотой гэж бичсэн байна. Түүнчлэн энэ тохиолдолд Дэлхийн хүнсний хөтөлбөрийн зүгээс өмнөх гэрээнд ахиц гаргахгүй тохиолдолд, үзүүлэх тусламжаа түр хугацаагаар хойшлуулахад хүрнэ гэсэн шийдвэрийг гаргахаар болсон гэж мэдэгдсэн байна.
 
НҮБ энэ асуудлаар нэг биш удаа Хусит бүлэглэлийн удирдагчидтай уулзсан. Гэвч тэдний хяналтад байгаа бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжийн талаар ямар ч үр дүнд хүрээгүй гэв. Мөн Хусит нар тусламж хэрэгтэй хүмүүст очих ёстой хүмүүнлэгийн тусламжийг түгээхэд саад учруулж байна гэж мэдэгдсэн байна. Харин дэлхийн хүнсний хөтөлбөрийн зүгээс гаргасан шийдвэрээ дайнд өртөөд байгаа хүмүүс ялангуяа, хүүхдүүдийг хохироохгүйн тулд боломжтой бүхнийг хийхийн тулд авч байгаа сүүлчийн арга гэж үзсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.