Наро Банчэн гэгээн: Сайхан сэтгэлийг дадал болгоод явбал нийгэм маань амар амгалан, аз жаргалтай болно
Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчин Наробагийн хувилгаан дүр Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтэн маань эх нутагтаа түр хугацаатай ирсэн байгаа билээ.Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Бурхан багшийн их дүйчэн өдрийн арга хэмжээнд оролцсон байгаа юм.
 
Эдүгээ Гэгээнтэн маань Энэтхэг улсад Дээрхийн Гэгээнтэн Далай багшийн үүсгэн байгуулсан Буддын Гүн ухааны сургуульд гурав дахь жилдээ суралцаж байна.



Мөн тэрбээр Нароба институт бурхан шашны их сургуулийг нээсэн байгаа бөгөөд анхны шавь нар нь энэ жил төгсөх ажээ.

Ингээд Бурхан багшийн их дүйчэн өдрийн арга хэмжээнд оролцсон Наро банчэн гэгээнтэн хүний ёс суртахуун, аз жаргал, атаа хорсол, нигүүслэл гэж юу байдаг талаар сүсэгтэн олондоо лекц уншиж, айлдвар айлдсан билээ.
 
Тэрбээр “Бурхан багшийн эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван их үйл давхцсан Бурхан багшийн их дүйчэн өдөр өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Энэхүү өдрийг 1990 оноос НҮБ Бурхан багшийн сургааль номлол, даян дэлхийг энх тайван байлгахад, мөн хувь хүний оюун санааны хөгжилд хүчтэй хувь нэмэр оруулж байгааг хүлээн зөвшөөрч олон улсын хэмжээнд тэмдэглэлт өдөр болгосон билээ. Энэ өдрийг бурхны шашинтай олон орнууд өргөнөөр тэмдэглэж, бусдад хорлолтой үйлийг тэвчээд, бие биенээ хайрлаж, тустай үйлийг хийж, буян номонд шамдаж хичээж байна.

Бурхны номлол сайн сайхныг номлохоос гадна билиг билгүйнд суурилсан энэрэл нигүүлсэнгүйг номлолдог. Тэгэхээр шашинг шүтдэг ч бай, шүтдэггүй ч бай бид бүгдээрээ амар амгалан, аз жаргал, сайн сайхан зүйлийг хүсдэг. Энэ бүхнийг бий болгоход юмсыг бодитоор харах, эрүүл сэтгэлгээ, ёс суртахуун, сайхан сэтгэлгүйгээр бий болгох боломжгүй юм. Тийм учраа бурхны шашинтай хүмүүс бурхны сургааль номыг сайн мэдэж сурах нь хэрэгтэй. Энэхүү өдрийг чин сэтгэлээсээ бусдад туслах, буян номын үйлд шамдах юм бол буян хишиг арвижиж, дэлгэрдэг. Бусдад хорлолтой үйлийг тэвчиж, ахмадууддаа хүндэлж дээдэлсэн, бие биенээ хайрлаж хүндэлж байхыг үргэлж сануулж байна.

Бурхан багшийн их дүйчэн сар эхэлсэнтэй холбогдуулан Бурхан багшийн айлдсан номын шим утга болох асрах нигүүлсэхүй бодь сэтгэл хийгээд шүтэн барилдсан хоосон чанарыг сэтгэл үндсэндээ төрүүлэхийн тухайд буруу сэдлээр бусдад хорлох сэтгэлийг тэвчээд эв түнжинг эрхэмлэн эх болсон амьтны тусад буянд шамдацгаая. Та бүгдийн минь буян арвидан дэлгэрч үйлс нь бүтэх болтугай” гэв.


 
Зарим хүмүүс согтуурал, мансуурлын зүйл их хэрэглэж эцэг эхээ зовоож байна
 
Хүний адгуус амьтнаас ялгарах гол ялгаа нь нөхцөл байдлыг ажиглан шинжиж сайн мууг ялгаж салгах оюун ухаан. Адгуус амьтад таван мэдрэхүйд тааламжтай мэдрэмж байвал зөв бурууг ялгаж чадахгүй түүнд шунадаг. Зарим хүмүүс согтуурал, мансуурлын зүйл их хэрэглэж ачит эцэг эхээ зовоож өөртөө ч асуудал үүсгэж байна. Ямарваа нэг тааламжтай мэдрэмжийн үр дүн нь өөр бусдад асуудал хор уршиг тарьж байвал хорих хэрэгтэй. Гэмт явдлын хор уршгийг ухаарч ойлгоод муу явдлаас холдож чадах нь ухаант хүний шинж. 

Аминч үзэл ихсэх тусам уур бухимдал их төрдөг
 
Амин ч үзэл ихсэх тусам бүх зүйлсийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсч сэтгэлд нь нийцэхгүй өчүүхэн жижиг зүйлд хүртэл маш их уур бухимдал төрдөг.  Уур бол бусдыг хорлох сэтгэл юм. Энэ сэтгэл хүчтэй төрснөөр дайсан, өш хонзон, хэрүүл тэмцэл ихсэж, эв эе суларч, сэтгэлийн амар амгалан үгүй болдог. 

Бидний хэн нь ч зовлонг хүсдэггүй. Хүн бүр өстөн дайсан ч тэр аз жаргалыг хүснэ. Өөрөөсөө илүү бусдыг гэх сэтгэл ихсэх тусам сэтгэл амгалан ,найз нөхөд арвидаж, эв эе батаждаг. Хүн бүрийн сэтгэлд ухаарал, энэрэл нигүүлсэл гийх болтугай.
 
Сэтгэлээ удирдан залагч нь та өөрөө



Амар амгалан ,аз жаргалтай байна гэдэг сэтгэлийг хэрхэн удирдан залахаас их хамаарна. Сэтгэлээ удирдан залагч нь та өөрөө. Тиймээс ирж буй шинэ ондоо бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэлд суралцан сэтгэл амгалан, үйлс тань бүтэмжтэй байх болтугай.
 
Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун дутагдаж байна

Ганц өөрийн биеэ боддог хүний сэтгэл, оюун сул дорой байдаг. Амин хувиа хичээх үзлээр "авах" болон "харамлах" дадал зуршилтай болно.  Энэ дадал зуршлын эрхээр сэтгэл атаа хорсол, айдас, шунал, уураар эзлэгддэг учраас бодит байдлыг байгаагаар харж чаддаггүй. Өөрийгөө ч бусдыг ч амгалангүй болгож зовлонд учруулах үйлийг өөрийн эрхгүй хийдэг. 

Өөрөөсөө илүү бусдыг гэх хүний сэтгэл оюун хүчирхэг байдаг. Бусдыг жаргалтай байгаасай битгий зовоосой гэсэн сэтгэлээр үг, үйлдэл бусдад хорлолгүй болсноор сэтгэл нь уужуу , саруул ухаанаар бодит байдлыг байгаагаар нь харж чаддаг. Бусдын итгэлийг үргэлж дааж, ажил үйлс нь ч амар хялбар бүтдэг бөгөөд зовох цагт нь маш олон хүн гар сунган туслахад бэлэн байдаг. Сэтгэлийн энэ хандлага өөрт болон бусдад ч амар амгаланг өгөх нь илэрхий. Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна.
 
Бодит байдлыг байгаагаар нь таньж мэдэх нь чухал хэзээ нэг өдөр бид үхэлтэй нүүр тулна. Үүнийг ойлгох тусам амьдрал хийгээд аз жаргалын талаарх бидний ойлголтууд өөрчлөгддөг. Мөнх бусыг ойлгох тусам зөвхөн таван мэдрэхүйн хязгаарт баригдсан аз жаргалын талаарх хэвшмэл ойлголтууд улам бүр суларч, дотоод сэтгэлийн амар амгаланг улам бүр эрэлхийлдэг. Тэхээр цаг хором бүхнийг үнэ цэнэтэй , бодит байдлыг таньж мэдэхэд суралцан, бусдад туслаж, аз жаргалтай өнгөрүүлэх хэрэгтэй.
 
Аз жаргал, зовлонгийн шалтгаан сонголт бидний гарт байдаг

 

Аз жаргал ч тэр, зовлон ч тэр шалтгаан нөхцлийн эрхээр үүсдэг. Тиймээс бид аз жаргалыг үүсгэгч шалтгаан нөхцөл хийгээд зовлонг үүсгэгч шалтгаан нөхцөл хоёрыг сайтар таньж мэдвэл ямар шалтгааны эрхээр жаргах хийгээд зовдог болохоо мэдэж чадна. Сонголт бидний гарт байдаг.  

Өөрөөр хэлбэл бид сэтгэлийн хөгжлийг орхигдуулснаар болж сэтгэлийн амар амгаланг эдэлж чадахгүй байна.
Монголд хүмүүс уур бухимдалтай, шударга бус зүйлс байсаар байна. Энэ нь хүний ёс суртахуун доройтноос үүдэж гарсан зүйл. Сайхан сэтгэлийг дадал болгоод явах юм бол нийгэм тэр аяараа амар амгалан байх болно. Шашин гэхээсээ илүүтэй сэтгэлийн хөгжлийг судлах шинжлэх ухаан байна.
 
Хүүхдэд багаас нь сайхан сэтгэл, ёс суртахууны талаар хичээл заах ёстой
 
Асуудал, бэрхшээлийн уг шалтгааныг зөв олж тогтоохгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй.  Бидний өмнө тулгамдаад буй авилгал, шудрага бус байдал тэргүүтэй ёс суртахууны доройтол нь зөвхөн амин хувиа бодсон үзлээс гарч байгаа нь илэрхий байна. Үүнийг засахын тулд дан ганц ухаалаг тархитай байгаад хангалтгүй. Ёс суртахуун, сайхан сэтгэл хэрэгтэй. Тиймээс бид боловсролын системд ёс суртахуунтай, сайхан сэтгэлтэй байхын ашиг тусыг учир шалтгааны үүднээс тайлбарлан ойлгуулдаг сургалтын арга барилыг нэвтрүүлэхгүй л бол өнөөгийн энэ асуудал ирээдүйд ч байсаар байна.
Хүүхдэд багаас нь ёс суртахуун, сайхан сэтгэлийн ач тусыг учир шалтгааны үүднээс зөв тайлбарлан ойлгуулбал тэдний сэтгэл оюунд ёс суртахуун аяндаа бүрэлдэн тогтож, зөв бурууг ялган шийдвэр гаргаж чаддаг, бусдыг хайрлаж хүндлэдэг бие хүн болж төлөвших боломжтой болно.
 
Зовлонг хүсэхгүй байгаа бол бусдыг хүндлэх хайрлах сэтгэлтэй бай

Хүн бүр харилцан адилгүй үзэл бодолтой учраас бүгдээрээ ижилхэн шашинтай ч юм уу, эсвэл бүгдээрээ шашингүй үзэлтэн болох боломжгүй.

Гэвч харилцан адилгүй үзэл бодолтой ч бүгдээрээ амар амгалан , аз жаргал хүсдэгээрээ адилхан. Бусдын бодлыг хүндэтгэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй бол өөртөө сэтгэлийн зовлон нэмэхээс цаашгүй.

Ямартай ч бидэнд юмс үзэгдлийн учир шалтгаан, харилцан хамаарлыг зөв, баттай таньсан мэдлэг хэрэгтэй. Үнэн баттай мэдлэггүйгээс болоод бодит байдалтай үл зохицсон буруу бодол, мухар сүсэг, амин хувиа бодсон үзэл бий болж байна. Энэ нь сэтгэлийг тавгүй болгож улмаар бусдыг хорлох зэрэг гэм ихтэй . Тэхээр зовлонг хүсэхгүй л байгаа бол буруу бодлын эсрэг баттай мэдлэг, амин хувиа бодсон үзлийн эсрэг бусдыг бодсон сайхан сэтгэл хэрэгтэй.



О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-05-27 13:09:11
    Shashin shvtene gedeg yanarch bausan buruu zvil ogtoos bish hvn sergelee nomhotgoj chadval hvn hvn bolno. Hvniig evdej bui zvil ni nvdend haragdaj gart
    122.201.31.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-05-24 23:16:48
    Ys surtahuuntai bj eyreg energy tei,sain amtai,zov amidrahiig hicheegtun
    24.46.102.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-05-24 14:49:48
    Humuusee Bie setgel holbootoig buu mart Hooson shutleg bol hereggui aguulaga mun chanaraa oilgo
    66.181.178.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-24 13:21:54
    24.46.102.95
    Мэдэгдсэн Хариулах
  • fuckchingis 2019-05-24 00:36:46
    Мал шиг хог вэ
    139.5.218.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Даваа  2019-05-23 10:22:18
    Ямар царайлаг юм бэ.:..
    66.181.161.18
    Мэдэгдсэн Хариулах
  • 1999 2019-05-23 05:22:37
    1999 ond biluu 2000 ond bi burhan bagshiin surguuli unshij bla odoo teeiigee murduj yavna 9 dugeer angid bhda shu Mongolchuud mani nom unshaa
    122.201.22.253
    Мэдэгдсэн Хариулах
  • ganzorig 2019-05-23 02:02:45
    tanii helsen aildsan buhniig bainga unshij setgeliin ih taashaal edeldeg shuu tand gylailaa oirhon ochih zabshaan taarbal neg adis abnaa tanias
    202.21.124.133
    Мэдэгдсэн Хариулах