Төв талбайд захиалсан үнэмлэхээ Дүнжингараваас аваарай

Тээврийн цагдаагийн албанаас Монгол Улсын Замын хөдөлгөөний  анхны дүрмийг баталсаны 94 жилийн ойг тохиолдуулан нээлттэй хаалганы өдөрлөгийг өчигдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.  Энэ үеэр Тээврийн цагдаагийн албанаас автомашин, техник багаж хэрэгслийн үзүүлэн танилцуулга, автомашины утаа хэмжигч, бэлэн бус торгуулийн лавлагааны талаар мэдээлэл өгч, жолооны сургалтын төрийн бус байгууллагуудтай хамтран хугацаа болон зөрчлийн оноо дууссан жолоочийн эрх сэргээх олон үйлчилгээг үзүүллээ. Ялангуяа жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох үйлчилгээ хамгийн их ачаалалтай байсан юм.

Үнэмлэх хэвлэлтийн тухайд хүлээгдсэн 90 мянга гаруй үнэмлэх байсан. Одоогоор үүнээс 40 мянга гаруй нь хэвлэгдээд байгаа бөгөөд энэ оны нэгээс хоёрдугаар сард захиалга өгсөн 50 мянган үнэмлэхийг хэвлэх ажил үргэлжилж байгаа гэв. Харин нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр захиалсан үнэмлэхээ 5-10 хоногийн дараа Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнээс  очиж авах юм байна.

Өдөрлөгийн үеэр манай улсын 2004 оноос хойш ашиглаж байгаа автомашины утааг хэмжих багаж, төхөөрөмжүүд анхаарал татаж байв. Нарийн тоо, заалтуур бүхий тэдгээр багаж хэрэгслийн талаар Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үндэсний төвийн үзлэгийн инженер Б.Ербулан танилцууллаа. Тэрээр  “Автомашины техникийн хяналтын үзлэг оношилгоонд хоёр стандартыг хэрэглэдэг байдаг. Нэг нь бензин хөдөлгүүртэй машины, нөгөөх нь дизель хөдөлгүүртэй машины ялгаруулж байгаа утааны найрлага дахь хорт бодисын байх ёстой хэмжээг зааж өгсөн байдаг. Утааны тортогжилт суудлын машинд 35, түүнээс дээш жинтэй машины хувьд 40 хувиас бага байх ёстой гэсэн шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийг хийдэг” гэж ярилаа. Харин жилд 2-4 удаа тогтмол хийдэг үзлэг шалгалтанд энэ үзүүлэлтээр шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд илэрсээр байгааг Тээврийн цагдаанийн албаны зохицуулагч, ахлах дэслэгч Э.Энхмөнх хэлж байлаа. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард хийсэн шалгалтаар харагдах байдлаараа илт утаа ихтэй 127 тээврийн хэрэгслийг зогсооход  250-аас бага байх ёстой нүүрс устөрөгчийн хэмжээ нь ихэвчлэн 300-450 байсныг тогтоосон байна. Харин дизель хөдөлгүүртэй 298 тээврийн хэрэгслийг шалгахад 35 хувиас бага тортогжилттой байх ёстой хэмжээ 40-88 хувьтай гарч байжээ.

Мөн энэ өдөр хүүхдийн баяртай холбогдуулан “Бяцхан зорчигч” аяны нээлт боллоо. Аяныг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт явуулж, эцэг, эх, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх аж.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.