УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан үг хэллээ.
Тэрбээр “Манай яам дээр нэг төсөл бэлэн болчихсон байгаа. Зөвхөн Эрүүгийн хуулийн асуудал биш. Шүүхийг самраад хаячихсан. Эрүүгийн хууль, Процессын хуулиуд байна. Бүхлээр нь оруулж ирж хэлэлцүүлэх бодолтой байна. Шулуухан хэлье. Эрүүгийн хуулийг бүхлээр нь өөрчлөх шаардлагатай. Буруу хууль гаргасан. Эрүүгийн хуулийн нэг утас хөвөрдөхөөр дагаад бүгд хөвөрддөг. Болохгүй гэсээр байтал хүчээр түрий барьж баталсан. Зөрчлийн хуулийг яг ингэж 2017 онд батласан. Нэгтгэж байж оруулж ирнэ. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Ерөнхийлөгчөөс санал ирсэн. Яамдаас санал аваад эргэлтэд оруулах гэж байна. Эрүүгийн хуулийг нэг зүйл хөдөлгөвөл хөвөрчихдөг юм. Эх захгүй зүйлийг та нар хийсэн, Х.Нямбаатар аа. Би цогцоор нь засах санал оруулж ирнэ. Өөрсдөө галзуу зүйл хийчихээд, галзуу зүйл хийсэн хүнээс биш надаас асуудгаа болиорой. 400 хуульч цуглуулж хэлэлцүүлэг хийсэн гэдэг чинь худлаа. Эх захгүй юмыг Х.Нямбаатар та нар хийсэн. Х.Нямбаатар аа, чиний тодрох гэсэн өвчин аминд чинь ч хүрч мэднэ шүү” гэсэн юм.

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн