Энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн байгууллагаас зургаан алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Нэгдсэн Үндэсний байгууллага, Африкийн холбооны хамтарсан  энхийг сахиулах ажиллагаанд  Монгол улсын цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа  Ж.Болд болон бусад алба хэлтсийн дарга нарын төлөөлөл, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчид оролцсон юм. 

Энэ удаа манай улсаас Бүгд Найрамдах Өмнөд Судан болон Хойд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн чиг үүргээр зургаан алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.  Дэлхий дахинд энх тайван аюулгүй байдлыг хангах нь Нэгдсэн Үндэсний байгууллагын үндсэн үүрэг бөгөөд хамгийн анхны энхийг сахиулах ажиллагааг  1948 онд Ойрх  Дорнодод Израиль болон Арабын орнуудын хооронд гал зогсоох гэрээг хянах зорилготойгоор НҮБ-ын Итгэлцлийг зохицуулах байгууллага  нэртэйгээр зөвхөн  цэргийн ажиглагч нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж байсан.

Тэр цагаас хойш Нэгдсэн Үндэстний байгууллага нийтэнхийг сахиулах 63 ажиллагаа зохион байгуулж, өнөөгийн байдлаар 16 ажиллагаа явагдаж байна.

Монгол улсын цагдаагийн байгууллагаас Нэгдсэн Үндэсний байгууллагын цагдаагаар 2016 оноос бие даан оролцож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллага  Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд зургаан алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Олон улсын мэргэжил нэгт нөхдийн хамтаар хөгжиж буй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, тэдгээрийн ард иргэдийн энх амгалан, амар тайвны төлөө хамтран ажиллах алба хаагчдаа илгээх болсон нь цагдаагийн байгууллагын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, чадавхи сайжирч, олон улсын түвшинд хүрснийг харуулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.