130 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.3 тэрбум америк долларт хүрчээ
Монгол Улс 2019 оны эхний 4 сард дэлхийн 130 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.3 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.5 тэрбум америк доллар, импорт 1.8 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2019 оны 4 дүгээр сард экспорт 740.3 сая америк долларт, импорт 480.5 сая америк долларт хүрч, өмнөх сараас экспорт 62.3 сая америк доллараар, импорт 32.3 сая ам.доллараар тус тус өссөн байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 570.9 сая америк доллар, үүнээс экспорт 386.6 сая америк доллараар, импорт 184.3 сая америк доллараар тус тус өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2018 оны эхний 4 сард 543.4 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2019 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 202.3 сая америк доллараар өсөж, 745.8 сая америк долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2019 оны 4 дүгээр сард 259.8 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 30.0 сая америк доллараар өссөн байна.

Экспорт 2019 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 386.6 сая америк доллараар өсөхөд чулуун нүүрсний экспорт 171.0 сая америк доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 51.4 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин импорт өмнөх оны мөн үеэс 184.3 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 48.1 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 42.6 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 9.9 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 103.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 96.5 хувийг эзэлж байгаа бол импортын 70.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.