Улсын хэмжээнд 73.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна
Улсын хэмжээнд 2019 оны эхний улиралд нийт 73.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 35.0 мянга нь бөөний болон жижиглэн худалдааны салбарынх байна. Худалдааны салбарын нийт борлуулалт 2019 оны эхний улиралд 4.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.0 их наяд төгрөгөөр өсжээ.

Өмнөх оны мөн үеэс жижиглэн худалдааны борлуулалт 523.5  тэрбум төгрөгөөр, бөөний худалдааных 512.4 тэрбум төгрөгөөр өслөө.

Худалдааны салбарын борлуулалтын 89.1 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс Дорноговь аймагт 8 хувиар буурч, бусад аймаг, нийслэлд 1.6-99.1 хувиар өсжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.