Хүүхдийн баяр үлгэрийн баатруудын парадаар эхэлнэ
Энэ жилийн хүүхдийн баярын үйл ажиллагааг Монголын хүүхэлдэйн театр зохион байгуулахаар болсон. Энэ талаар тус театрын маркетингийн албаны дарга Д.Отгонбаяраас тодрууллаа.

-Хүүхдийн баярын үйл ажиллагааг танай театр зохион байгуулна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Ирэх сарын 1-нд болох хүүхдийн баярын үйл ажиллагааны ерөнхий найруулга, зохион байгуулалтыг Монголын хүүхэлдэйн театр хариуцан ажиллаж байна. Манай театрын ерөнхий найруулагч, соёлын тэргүүний ажилтан М.Ариунтуяа уг үйл ажиллагааны ерөнхий найруулагчаар ажилласан. Өмнөх жилүүдээс ялгарах онцлог нь хүүхдийн гэрэл гэгээтэй, цагаахан дотоод ертөнцийг илэрхийлэхийг зорьсон. Мөн мэргэжлийн театр зохион байгуулж байгаа учраас тайзны уран бүтээл шиг уран сайхны найруулгатай, тоглолт хоорондын холбоос, жүжиглэлт сайтай байхаар төлөвлөсөн.

-Яг ямар тоглолтууд болох вэ. Үлгэрийн баатруудын парад болно гэсэн үү?

-Супермэн, Бэтмэн, Пороро гэх мэт хүүхдүүдийн хайртай үлгэрийн баатруудын парад жагсаал 11:00  цагаас болсны дараа нээлт эхэлнэ. Нээлтийн дараа үндсэн тоглолтыг Гэрэл, Оюун нэртэй үлгэрийн хоёр баатар хөтөлж явуулна. Гэрэлтэй оюунлаг ирээдүй монгол хүүхэд бүрт байна гэсэн утгыг илэрхийлж хөтлөгчиддөө ийм нэр өгсөн. Хүүхдийн дотоод ертөнц маш мөрөөдөмтгий, гэрэл гэгээтэй байдаг. Тиймдээ ч солонго мэт гэрэлтэж байдаг дотоод ертөнцийг нь харуулахыг чухалчилсан. Найрал дуучид, үлгэрийн баатрууд, уран нугараачид, театрын уран бүтээлчид гээд нийтдээ 1000 орчим хүн оролцож хүүхдүүдтэйгээ ойр дотно харилцан ярилцах байдлаар тоглолтоо хийнэ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.