Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 21-ний өдөр хүргүүлсэн билээ.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хурал эхэлсэн ч шүүх хурлыг түр хугацаагаар хойшлуулжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хурал эхлүүлсэн боловч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулав.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-05-24 01:01:15
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах