Зуслангууд ирэх сарын 10-наас эхэлж амрагчдаа авна
“Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. “Зуслангийн хөгжлийн хөтөлбөр”-ийг илүү боловсронгуй болгох, үйл ажиллагааг нэгдсэн аргачлалаар хангах зорилготой энэхүү сургалтад нийслэлийн ногоон бүсийн 20 зуслангийн удирдах ажилтан, бүлгийн багш нар нийт 70 хүн оролцов.

Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотой цуврал үйл ажиллагаа зохион байгуулагддагийн нэг нь зуслангуудын удирдах ажилтнуудыг чадваржуулах, бүлгийн удирдагч, зуслангийн эмч, тогоочийг бэлтгэх сургалт байдаг юм.

Жилд дунджаар 20 мянган хүүхэд нийслэлийн ногоон бүсийн зусланд амардаг бөгөөд энэ жил 20 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Зуслангуудын нэгдүгээр ээлж 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэх юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.