Ажилд урьж байна
Ажилд урьж байна

“Оллоо” ХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.
 
МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг
•             Мэргэжилдээ үнэнч, төлөвлөгөөтэй ажиллах, онолыг чадварлагаар практикт хэрэгжүүлэх,цаашаа өсөн дэвжих чин эрмэлзэлтэй байх
•             Компаний маркетингийн стратегийг боловсруулах,хэрэгжүүлэх,хөгжүүлэх,зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх
•             Бүтээгдэхүүний зах зээлийг шинжлэх,судлах,хүн ам зүйн судалгаа хийх чадвартай байх.
•             Маркетинг, борлуулалтын орлого, зардлыг төлөвлөх, үр ашгийг тооцох, тайлагнах;

Ажлын байранд тавигдах шаардлага

•             Маркетинг менежментийн чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан ажлын туршлагатай.
•             Англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай
•             Microsoft Office, Word, Excel, Power Point,Access болон бусад оффисын програмыг бүрэн эзэмшсэн.
•             Бусдыг удирдан зохион байгуулах, манлайлах ур чадвартай
•             Шинэ санаа, санаачлага гаргах чадвартай
•             Хувийн зохион байгуулалт сайтай
•             Багаар хамтарч ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай
•             Бараа бүтээгдэхүүний талаар өргөн мэдлэгтэй байх
•             Харилцааны өндөр соёлтой, үг ярианы баялаг сайтай
•             Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй.
 
АГУУЛАХЫН НЯРАВ

Гүйцэтгэх үндсэн үүрэг
Барааны агуулахын бараа материалын хяналт зохицуулалт, татан авалтын бараа материалын хадгалалт хяналт зэрэг ажил үүргийг гүйцэтгэх агуулахын нярав ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага
•             Багаар ажиллах чадвартай
•             Аливаад хурдан суралцдаг тууштай, ажилч, хичээнгүй,үнэнч
•             Ачаалал даах чадвартай
•             Санхүү,нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
•             Diamond програм дээр бүртгэл хөтөлдөг байх

БАРАА ХҮРГЭГЧ


Гүйцэтгэх үндсэн үүрэг

Хагас цагаар ажиллах,  Барааг аюулгүй,найдвартай хэрэглэгчид хүргэж өгөх
Ажлын байранд тавигдах шаардлага
•             Багаар ажиллах чадвартай
•             Хувийн зохион байгуулалт болон цаг ашиглалт сайтай
•             Аливаад хурдан суралцдаг тууштай, ажилч, хичээнгүй,үнэнч
•             Ачаалал даах чадвартай
•            Харилцааны соёлтой,үг ярианы баялаг сайтай
•             Байнгын оршин суудаг хаягтай байх

Сонирхсон хүмүүс дэлгэрэнгүй анкетаа, зургийн хамт shop@olloo.mn имэйл хаягаар илгээнэ үү. Бид шаардлагад нийцсэн ажил горилогчтой, холбогдож,  сонгон шалгаруулж ажилд авах болно.
 

 
“Оллоо” Хувьцаат компани
Утас: 88002679, 88002639
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.