Хэрлэн голд живж байсан дөрвөн охины амийг аварчээ
Урин дулаан цаг буюу зуны улиралд хүүхэд багачууд санамсар болгоомжгүйгээс болж усанд живж осолдох харамсалтай хэрэг их гардаг билээ.

Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн Хэрлэн голд дөрвөн охин живж байхыг харсан тус аймгийн 1 дүгээр сургуулийн 10 А ангийн сурагч Дөлгөөн, Тэмүүжин, Мөнхсүлд гэсэн сурагчид охидуудын амийг аварчээ.

Тэд болсон шалтгааныг ярихдаа “Дөрвөн охин бүгдээрээ гар гараасаа хөтлөлцөөд хөлгүй усанд живж байхад нь Тэмүүжин түрүүлэн орж сэлж 2 охиныг нь нөгөө хоёр нь үлдсэн хоёр охиныг аварсан” гэжээ. Эдгээр охидууд 5,6 дугаар ангид сурдаг хүүхдүүд байсан бөгөөд ангиараа усанд орж байгаад живсэн байжээ.

Дөрвөн охины амийг аварсан дээрх хүүхдүүдэд олон хүн баяр хүргэж, охидуудын ар гэрийнхэн нь талархсанаа илэрхийлсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • S 2019-05-27 00:16:52
    Saihan medee bn
    66.181.161.29
    Мэдэгдсэн Хариулах
  • ХҮН 2019-05-26 12:16:58
    ҮҮНЭЭС ИЛҮҮ ГАВЪЯА ГЭЖ ЮУ БАЙХАВ УРАМШУУЛАХ ХЭРЭГТЭЙ
    112.72.12.10
    Мэдэгдсэн Хариулах
  • хүн 2019-05-26 09:33:19
    энэ хүүхдүүдийг шагнах хэрэгтэй. энийг гавьяа гэхгүй юм бол юуг гавьяа гэх юм бэ.
    182.160.37.110
    Мэдэгдсэн Хариулах
  • TSEEGII 2019-05-26 02:12:45
    ZORIGT KHUVGUUD .MUNDAG YUMAA.
    202.21.109.54
    Мэдэгдсэн Хариулах