Тойм:Ерөнхийлөгч УИХ-ыг тарахыг шаардаж, Г.Батхүүг сүүлчийн замд нь үдсэн долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. Улс төрийн хүрээнд үйл явдал арвин гэнэтийн харамсалтай үйл явдал тохиосон долоо хоног байлаа. УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн зуурдаар амиа алдсан явдлын араас намууд болон гишүүд байр суурь, хардлагаа илэрхийлсэн бол нөхөн сонгуульд хүч үзэх нэр дэвшигчдээ намууд зарласан хийгээд Ерөнхийлөгчийн зүгээс “УИХ-ыг тараах” шаардлага олны анхаарлыг их татав.

Мөн ТЕГ-ын дарга Б.Хурын суллаж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг дахин хорих тухай АТГ, прокуророос хүсэлт гаргасан зэрэг  үйл явдлууд ч ар араасаа өрнөв.
 
Ерөнхийлөгч УИХ-ыг тарахыг шаардав
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанд оролцохдоо Г.Занданшатарын парламентыг хугацаанаас өмнө тарахыг шаардав. Тэрбээр өмнө нь М.Энхболдыг спикер байхад мөн ийм шаардлага хүргүүлж байсан ч уг саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ УИХ-ын экс дарга албан бичгээр илэрхийлж байсан.
Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн ёс зүй, шударга ёсны байдал дээрдээгүйг шаардлагадаа мөн онцлоод Монголын парламентын үйл ажиллагаа улам бүр дордож, иргэд сонгогчдын итгэлийн бүрэн алдахад хүрснийг тодотгож, хугацаанаасаа өмнө улс төрийн эр зориг гарган тарахыг уриаллаа.

Харин үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар  ямар нэгэн хариулт албан ёсоор өгөөгүй ч гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж буйг сануулсан юм.
 
Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодров
 
МАН-аас бусад улс төрийн хүчнүүд нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлав. Харин МАН чимээгүй байгаа нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж байгаа гэх. Намуудын нэр дэвшигчдийг тодруулах хугацаа энэ сарын 28-нд дуусна. Хуулийн дагуу АН-аас Ж.Оюунбаатар, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших бол МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвших болов уу гэсэн хүлээлт байна. Мөн бие даагч Хуульзүйн ухааны доктор, профессор Л.Батжав нэрээ дэвшүүлжээ.

Засгийн газраас махны үнэ буулгах зохицуулалт хийлээ
 
Өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газраас махны үнэ буулгах зохицуулалтыг хийжээ.
“Хүчит шонхор” зэрэг УБ хотод мах нийлүүлдэг захуудаас экспортын болон үйлдвэрийн зорилгоор мах бөөндөхийг таслан зогсоолоо. Экспортонд гаргах махны хэмжээнд квот тогтоолоо. /Жил тутам зах зээлийн хэрэгцээнээс хамаарч квотыг тогтооно/.

Мах боловсруулах үйлдвэрүүд зөвхөн итгэмжлэгдсэн үйлдвэрээс түүхий эдээ татан авна. Ирэх жилийн махны нөөцийг нэмэгдүүлж 15.000 тонн хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
 
Б.Хурцыг суллав
 
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг эрүүдэн шүүсэн хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм. 

Тэгвэл хоригдох хугацаа өнөөдөр учир үргэлжлүүлэн хорих эсэхийг тавдугаар сарын 23-ны өдөр  шүүх хэлэлцэж,  суллах шийдвэр гаргажээ. Шүүх хуралдаанд прокуророос “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэснийг нотлох баримтыг ирүүлээгүй.

Иймээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан байна.
 
Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг хойшлуулав 
 
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар иргэн Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг шүүх хэлэлцэв.

АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс Нийслэлийн прокурорын газраар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн ч түүний өмгөөлөгч шүүгчээс нь татгалзсан тул түр хойшилуулжээ.
 
Г.Батхүүг сүүлчийн замд нь үдэв
 
Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга агсан Г.Батхүүг өнгөрсөн баасан гарагт сүүлчийн замд нь үдлээ.

Салах ёс гүйцэтгэх ёслолыг Төрийн ёслолын алба зохион байгуулж, талийгаачийн ар гэрийнхэн, ах дүү, хамаатан садан, удирдлага дор нь ажиллаж байсан хүмүүс, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, төр засгийн удирдлагууд, АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид оролцсон юм.
 
Үхсэн байж болзошгүй малын махыг их хэмжээгээр илрүүлэв
 
Өнгөрсөн лхагва гарагийн орой 20.00 цагийн үед МХЕГ, цагдаагийн байгууллагад үхсэн малын мах бэлтгэж байж болзошгүй гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд Хятад иргэд СХД-ийн 32-р хороо буюу Эмээлтэд их хэмжээний муудсан маханд өнгө оруулж худалдаалж байсныг илрүүлэв. Тиймээс хуулийн дагуу дээрх байгууллагын үйл ажиллагааг зогсоож лацадлаа.

Махыг 40 тонны контейнерт махыг хадгалж байсан ба хөлдүү махыг усанд хийж гэсгээсний дараа шулдаг байна. Анхан шатны үзлэгийн явцад хэдий хэмжээний үхсэн малын мах байгаа эсэхийг тогтоох боломжгүй бөгөөд махыг гэсгээж байсан усанд химийн бодис хийсэн эсэхийг шинжилгээгээр тогтооно гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-05-27 11:59:14
    АН-ын Эрдэнэбат нас барсан хүнээр улс төр хийхээ зогсоовол яасан юм бэ. Ядаж монгол хүний ёс жудагийн бодож 49 хоногийг ньгүйцээвэл зүгээрсэн.
  • Шударга иргэн 2019-05-26 09:02:25
    ҮНЭХЭЭР ШУДАРГА ШҮҮХ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА ШҮҮ
  • Бат 2019-05-26 06:43:37
    2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь
    • Иргэн 2019-05-26 12:46:23
      Баабарыг тэгээд сонгох болж байна уу. Алтайг бас сонгох уу. Бас л худлаа хүмүүс олон байна лээ