Хариуцлага алдсан улстөрчөөс нь нөхөн сонгуулийн зардлыг гаргуулдаг болъё
УИХ-ын гишүүн Д.Гантулга 2017 оны зургадугаар сарын 12-нд Н гэх бүсгүй хүчирхийсэн гэх дуулианд нэр холбогдсон. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгйн хэрэг үүсгэн шалгасан боловч “Эд мөрийн баримт хангалтгүй” гэх үндэслэлээр хэргийг хаасан байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Гантулга “Бид тохиролцоод унтсан” гэх мэдүүлгийг өгч байв. Гэвч Н-ийн эгч Ч.Саранзаяа прокурорт гомдол гаргаснаар асуудал дахин сөхөгдсөн. Ийнхүү асуудал Б.Гантулгыг эргүүлэн татагдах хүртэл үргэлжлэв.  Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хүлээн авсан.

Ингэснээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлагатай болсон. Энэ сонгууль ирэх сарын 30-нд товлогдоод буй. Сонгуульд нэр дэвших эрхмүүд ч эхнээсээ тодроод байна. Нэг үгээр ирэх сарын 30 гэхэд парламент элэг бүтэн болно.

 Төр ард түмнийхээ төлөө үнэнч шударгаар ажиллах тангарагтай эрхэм гишүүн ийнхүү суудлаасаа бууж, түүний оронд тус тойргийн 5000 гаруй иргэдийн төлөөллийг ирэх сард сонгох гэж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд 287 сая төгрөгийг зарцуулахаар тогтсон. Энэ мөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийджээ.

Ийнхүү ёс суртахууны доголдол гаргасан гишүүн зүгээр л суудлаасаа бууж одсон бол төр түүний төлөөсөнд дээрх хэмжээний мөнгийг гаргаж дахин сонгууль хийхээр болов. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд зааснаар “Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтална” гэсэн байдаг.

Тэгвэл дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, төрд ямар нэг хэмжээгээр хохирол учруулсан тохиолдолд тохирох торгуулийн арга хэмжээ байх зүй ёсных. Нэгэнт ёс зүйн зөрчил гаргаж, төрд ард түмнийг төлөөлөх төрийн хүний хэм хэмжээг зөрччихөөд байна. Гэтэл энэ балгийг яагаад төр үүрэх ёстой вэ?
Хариуцлага алдсан улстөрч ч гэсэн зохих үүрэг хүлээх шаардлагатай. Тухайлбал, Хариуцлага алдсан улстөрчөөс нь нөхөн сонгуулийн зардлыг гаргуулдаг болох  хэрэгтэй. Энэ тухай зохих хуулиудад тусгайлан тусгах шаардлагатай. Алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээдэг байх  зарчим гишүүдэд ч мөн үйлчлэх ёстой. Үгүй бол гишүүний бүрэн эрхээр халхавч хийн, эрх мэдлээрээ далайлгаж дураараа авирлачхаад сүүлээ хавчаад зугтдаг тогтолцоо бий болох нь.
 
 П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бигэр 2019-05-27 12:58:08
    УИХ-ын гишүүн хууль зөрчсөн үйлдэлийнхээ улмаас УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн нөхцөлд дахин сонгууль явуулах зардлыг тухайн хүнээс гаргуулж байх нь зөв.
    202.9.42.93
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-27 07:25:06
    Зөв санаа,нэг бүтэлгүй бандааш-н өмнөөс Төр мөнгө гаргаж бна шүүдээ!
    43.242.243.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-27 05:36:55
    Маш зөв төлүүлэх хэрэгтэй.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-05-27 04:59:43
    Төр гэж байдагсан бол Болж өнгөрсөн уг сонгуулийн санал авсан хүний дараагийн хүнийг оруулах хэрэгтэй шүү дээ энэ л албан ёсны шүү
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-27 00:55:52
    сонгууль бол терийн ажил панир мал минь хоер хуний хэруул биш харин нехен сонгуулийн оронд хоероор гарсан хунийг гаргаж болно гэхдээ нас барсанд бол хамаарахгуй...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэт 2019-05-27 00:47:09
    Хамгийн шудрага нөхөн сонгууль бол сонгуулиар 2-т гарсан хүнийг л шууд сонгох хууль гаргах хэрэгтэй.
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах