“Шатдаг чулуу”-ны зах зээлд Монголын үнэ ингэж өснө
Үйлдвэрлэлийн түүхий эд, бараа бүтээгдэхүүний хандлага, нөхцөл байдлын өөрчлөлтийг ажиглан судалдаг “Fitch Solutions” байгууллагаас гаргасан тайланг өнгөрсөн баасан гаригт “Mining.com” мэдээлжээ. Тус тайланд онцолсон зарим мэдээллээс хүргэж байна.

Энэ онд коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 195 ам.доллараар үнэлэгдсэн хэвээр байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Хятадын Засгийн газрын эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогын нөлөөгөөр АНУ, Хятадын харилцааны хүрээнд гангийн үйлдвэрлэл хүчирхэг байх төлөвтэй байна. Улмаар энэ үйлдвэрлэлийн гол түүхий эд болсон энэ ашигт малтмалын эрэлт ч дагаад “өгсөх” нь.

Австралийн зах зээл нь “татарч” байна

Нийлүүлэгчдийн тухайд Австралийн тал зах зээл нь “татарч” буйгаас уул уурхай болон нүүрсний салбарт компаниуд тэгтлээ хошуурахаа болих талаар ажиглагчид онцолж байна. Ингэснээр Монгол зэрэг коксжих экспортлогч орнуудаас авах Хятадын импорт улам нэмэгдэх хандлага бий болж байгаа юм. Үүнээс гадна “Fitch”-ийн шинжээчдийн таамаглаж буйгаар шатдаг “чулуу”-ны үнэ айсуй хэдэн улиралд дамнан өсөх хандлагатай талаарх өөдрөг төлвийг танилцуулж байна. Учир нь урт хугацаандаа Хятадын гангийн салбар удаашраад байсан төдийгүй Австралийн коксжих нүүрсний эрэлт ч суларсан билээ.

АНУ, Хятадын худалдааны дайны хурцадмал байдлын дүнд Ши Жинпинийн Засгийн газар хүндхэн замыг туулж буй эдийн засгаа дотоодын үйлдвэрлэлийн хүчээр босгож ирэх бодлого баримталж байгаа юм. Ялангуяа, дэд бүтцийн салбарыг онцолж байгаа учир гангийн эрэлт хэрэгцээг дагаад коксжих нүүрсээр ихээхэн “цангах” төлөв ажиглагдаж байгааг шинжээчид хэлж байна.

Энэ салбартаа Хятадад дээгүүр байр эзэлдэг Австрали болон Энэтхэгээс авдаг коксжих нүүрсний импорт жилийн өмнөхөөсөө 11.7 хувиар буурсан байна.

Урт хугацаандаа эрэлт хэрхэн өөрчлөгдөх вэ?

2020 он хүртэл “Fitch”-ийн таамаглаж буйгаар Австралийн коксжих нүүрсний үнэ буурах хандлагатай байна. Хятадын гангийн салбарын дахин сэргэлт үүнд ихээхэн нөлөө үзүүлэх нь. “Fitch”-ийн урьдчилсан таамгаар бол Хятад улс коксжих нүүрсний хамгийн том зах зээл хэвээр байх нь. Цагаан хэрмийн эзэд энэ онд энэхүү “шатдаг чулуу”-ны олборлолтоо 536 сая тоннд хүргэх бол 2028 он гэхэд 551 сая тоннд аваачснаар салбартаа дэлхийд хоёрдугаарт бичигдэх томоохон олборлогч болох төлөвтэй.

2026 он гэхэд ОХУ коксжих нүүрсний олборлолтоороо Индонезийг давж, дэлхийд гуравдугаарт бичигдэнэ хэмээн шинжээчид таамаглажээ. Тэгэхээр гангийн удааширч буй энэ зах зээлд оройг нь эзэлж явсан Хятад, Австрали, Индонез улс Орос, Энэтхэг, Монгол гэсэн өрсөлдөгчиддөө хүчээ алгуур алдах ирээдүй хүлээж байна.

Монголын коксжих нүүрсний компаниудын хувьцааны ханш

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай Ухаа худаг уурхайд олборлолтоо явуулж буй Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани коксжих нүүрсний олборлолтоороо Монголд хамгийн томд тооцогддог. 2010 оны тавдугаар сарын 18-нд үүсгэн байгуулагдсан энэ компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гаригийн байдлаар 0.13 хонгконг доллар байв. 2014 оны аравдугаар сарын 24-нд энэ үнэт цаас 1.20 хонгконг доллар байлаа. Түүнээс хойш энэ хувьцааны ханш дахин өсөөгүй юм.

Овоот, Нүүрстэй зэрэг коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлдэг Монголын “Aspire Mining Limited” компанийн төв нь Австралид байдаг. Энэ компанийн Австралийн хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш өнгөрсөн баасан гаригт 0.020 австрали доллар болжээ. 2014 оны наймдугаар сарын 29-нд энэ хувьцааны ханш 0.050 австрали доллар байсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгу 2019-05-27 12:08:50
    Шатдаг чулуу .Монгол хэлээ мэдэхгуй ,ногоохэлээ дутуу ойлгодог хун орч.Ренчинбямбаев на прямой дороге -улаан зам дээр гэж орчуулсныг буруу гэсэнтэй адил юмуу
    188.244.248.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Nobsiin yanhaaan boliz yz!!!! 2019-05-27 10:38:58
    chogzolmaa gyai Mongol hel byy ebdeed bai!!!ta nar sig sylagyyd Mongol helnii daisan syy!!!myy setgyylch charailsan nobsiin yanhaan?....
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • ?! 2019-05-27 05:31:37
    "Нүүрс" гэж тогтсон нэр байсаар атал "Шатдаг чулуу" нтр гэж марзан нэр өгч алиалах ямар хэрэг байнаа??
    66.181.160.52
    Мэдэгдсэн Хариулах