Их хэмжээний муудсан мах бэлтгэж байсан хятад иргэдийг цагдан хорьжээ
 
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд байрлах "ТМ Эко хүнс" ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд энэ сарын 23-ны өдөр тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан билээ.

Шалгалтын үеэр гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, үхсэн малынх байж болзошгүй 20 гаруй тонн үхрийн мах байсныг илрүүлсэн ажээ.

Иймд тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн бөгөөд хариу эцэслэн гараагүй, шалгалт үргэлжилж  байгаа талаар НМХГ-аас мэдээллээ. Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг сэжигтнээр татан 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jun shi ko 2019-06-11 03:50:41
    bogdiih ni hooj garga
    66.181.178.89
    Мэдэгдсэн Хариулах
  • олон нийт 2019-05-27 04:35:07
    монголын хvн амыг vй олноор нь маш амархан цеелех гэсэн санаа юу? аймшигтай!!!
    64.119.21.98
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2019-05-27 04:00:14
    tegsgeed l namjina daa. huja garaad ajlaa urgeljluuleed ulam muu muuhai ym hiine
    182.160.34.180
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-05-27 03:53:34
    Сүртэй мэдээ бичдэг тэгсхийгээд гараад алга болсон байдаг. цаазаар ав
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-27 03:38:31
    хятадад бол цаазлуулна манайд бол хахууль егеед торгуулаад енгерех байхдаа
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах