Цайны хаяг шошгыг засварлан зардаг зөрчлүүд илэрчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн V хороо, Гурвалжингийн гүүрний зүүн урд байрлах “АКУМА” төвд хяналт шалгалт хийжээ. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тус төвд байрлах Нууц товчоо ХХК нь Их Британи улсад үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа нь дууссан PG TIPS нэрийн цайг худалдаж байсан зөрчил илрүүлжээ. Тус компани тухайн цайны хаяг шошгыг засварлан зардаг байсан зөрчлүүд илэрсэн байна.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэж байна. 



П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-05-28 04:21:02
    зарим супермаркетад хатсан талх нь өнөөдрийн хугацаатай байж л байдаг
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • И 2019-05-27 11:19:45
    Балиар луйварчингууд. Үйлс нь бүтэхгүй ээ
    182.160.33.204
    Мэдэгдсэн Хариулах