Трамп Ирантай хэлэлцээр хийхэд бэлэн гэв
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хэлэлцээр хийхэд бэлэн байна хэмээн мэдэгдсэн байна. Мөн Вашингтон, Тегераны харилцааг хэвийн байдалд эргэн оруулахад Токио зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэжээ. Тэрээр "Хэн ч муу зүйлс тохиолдоосой гэж хүсдэггүй. Ялангуяа, би үүнийг хүсэхгүй" гэв.

Мөн Иран хэлэлцээр хийхийг хүсвэл бид ч бас хийнэ гэж мэдэгдсэнийг "АР" эгентлаг эш татан мэдээлсэн байна. Доналд Трамп "Японы ерөнхий сайд Шинзо Абэг Ирантай сайн харилцаатай" гэж нэмж мэдэгджээ. Харин "Киодо" агентлаг Японы Засгийн газраас Шинзо Абэ ирэх сард Иранд айлчлах боломжтой гэж үзэж байгаа талаар мэдэгдсэнийг эш татан мэдээлсэн байна. Түүний энэ айлчлал нь 1978 оноос хойш Япон орны төлөөлөгч Иранд хийх анхны айлчлал болох юм. Вашингтон, Тегераны хоорондын маргаан АНУ Ираны гэрээнээс гарсан, Исламын шашинтай энэ оронд олон хориг ногдуулсны дараа хурцадсан аж. Мөн Тегеран энэ сарын 8-нд гэрээний хүрээнд хүлээсэн амлалтынхаа талыг цуцлах шийдвэр гаргажээ. Харин АНУ ёүүлийн долоо хоногт Ойрхи Дорнод дахь зэвсэгт хүчнийхээ тоогг нэмэгдүүлж эхэлснийг тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Иранд өгч байгаа тодорхой сануулга гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.