“Домогт баатар Дандар” номын хурим боллоо
Тавдугаар сарын 28. Халхын голын анхны ялалтыг авчирсан түүхэн домогт өдөр. Тэртээ 1939 оны Халхын голын дайнд түүхэн ялалт байгуулсан БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандарын эрэлхэг гавьяа, амьдрал тэмцлийн түүхийг өгүүлсэн “Домогт баатар Дандар” номын нээлт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд боллоо. Нээлтийн үеэр Халхын голын дайны үеийн болон Л.Дандарын хувцас, цэргийн хэрэглэлүүдийг дэлгэн харуулсан байв.

Ард түмэндээ “Алаг морьт Дандар” хэмээн алдаршсан энэхүү домогт баатарын ач охин Г.Гангамөрөн “Домогт баатар Дандар” номыг бичсэн бол зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа хянажээ.

Номын хуримд Л.Дандар баатарын хүү Д.Ганбаатар болон төрөл төрөгсөд нь Монгол Улсын ардын уран зохиолч П.Бадарч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ц.Гарамжав, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Батлан хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж, гавьяат жүжигчин Т.Баясгалан зэрэг тэргүүтэй төр, нийгмийн зүтгэлтнүүд уригджээ.
Миний өвөө энхийн хийгээд дайны цагийн гарамгай баатар байсан 


Номын зохиогч Г.Гангамөрөн “Өнөөдөр бол чухал өдөр. 1939 оны тавдугаар сарын 28-ны өдөр Халхын голын дайны хамгийн шийдвэрлэх тулаан болсон энэ өдрийг өвөө маань үүрд санан дурсахын тулд энэ өдрийг төрсөн өдрөө болгож тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг “Алаг морьт Дандар баатар” ТББ-аас олон жил тэмдэглэж байгаа. Өнөө жил Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ энэхүү ном ихээхэн онцлогтой. Өвөөгийнхөө 105 жилийн ойд зориулж миний хүүхэд байхаасаа хүсэн хүлээж  мөрөөдөж сэтгэл зүрх оюун ухаанаа зориулж 20 жил бодож ирсэн номынхоо нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Энэ ном зөвхөн Халхын голын дайн тулааны тухай биш. Өвөө маань 20 гаруй жил хэлмэгдэж явсан. Тиймээс миний өвөө энхийн хийгээд дайны цагийн гарамгай баатар байсан” гэв.
 
Өвөөгийнхөө хэлмэгдүүлэлтийн тухай тодорхой бичсэн охиндоо баярлалаа



Гарамгай баатарын хүү Д.Ганбаатар “Өвөөгийнхөө тухай ном бичсэн охиндоо баярлалаа. Энэ номонд өвөөгийнхөө дайнд оролцсон тухай, цэрэгт явсан үе, бага нас гээд түүх шастирт их бичигдсэн байсан. Харин хэлмэгдүүлэлтийн тухай нэг их бичигдээгүй байдаг. Тэр хэсгийг нь хүмүүс мэддэггүй. Тиймээс тэр үеийг хойч үедээ мэдэж, мэдрүүлэхийг миний охин хүссэн байх.
Миний аав эцэг эхээс наймуулаа. Айлын ууган хүүхэд байсан. Долоон дүүгийнх нь үр хүүхэд хүрэлцэн ирсэнд баярлалаа” гэлээ.
 
“Дайн гэдэг хүсэх зүйл биш, тулаад ирвэл зугтах зүйл биш” гэж хэлснийг нь сайн санадаг

Л.Дандар баатартай энхийн цагт ойр дотно нөхөрлөж, морин жолооч, шадар зөвлөх нь болж явсан журмын анд Ардын уран зохиолч П.Бадарч “Таних танихгүй олон сайхан хүмүүс баатараа хүндлээд ирсэн байна. Та бүхэнд баярлалаа. Үеийн үед хойчийн хойчид түүхэд мартаж болохгүй.

Л.Дандарын барааг 1951 онд Төв аймагт төрийн наадмын дараа анх удаа харж байлаа. Тэгж танилцаад дараа нь бид хоёр аймаг сурталчлах ажлаар долоон аймгаар явж байлаа. Их ухаантай, зөөлөн сайхан яриатай. Дайнд оролцож явж байсан тухайгаа хүнд тэр болгон яриад байдаггүй тийм даруу хүн байсан. Гагцхүү “Дайн гэдэг хүсэх юм биш. Тулаад ирвэл зугтах арга байхгүй” гэж хэлж байсныг их тод санадаг” хэмээн андыгаа дурсаж нулимс унагаалаа.
 
Энх цагийг авчирсан баатруудаараа бахархахгүй байхын аргагүй
 
Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл “Алаг морьт Дандар баатар” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Бид нарыг бага байхад домогт Дандар баатарын тухай сурах бичигт байдаг байсныг сайн санах болов уу. Бид нарын амьдрах сайхан цаг үеийг халуун амь, бүлээн цусаараа олж ирсэн баатруудаараа бахарахгүй байхын аргагүй. Энэ ном домогт Дандар баатарын түүхийн тухай их онцлогтой өгүүлсэн байгаа юм билээ. Булган аймгийн Бүрэгхангай суманд төрж өссөн баатар маань яах аргагүй энхийн цагийн баатар мөн юм.
Энэ номыг ирээдүй болсон үр хойчдоо уншуулж, ямар их үнэ цэнээр энэ их орныг авчирсан бэ гэдгийг ойлгуулж мэдрүүлэх хэрэгтэй” гэв.
 
Дайны цагт цусаараа олсон гавьяагаа энхийн цагт хөлсөөрөө олж авсан баатар

Зохиолч Б.Сарантуяа “Энэ номыг хянан тохиолдуулж байхад эмэгтэй хүний сэтгэлзүйгээр өвөөгийнхөө алдар гавьяа, дайны ялалт, амьдралын сайхан муухай зүйлийг нь тод уянгатай гаргасан байна билээ. Энэ номноос Халхын голын дайн болоод Дандар баатар ямар хүн байсан талаар тодорхой гарна.
Дайны цагт цусаараа олсон гавьяагаа энхийн цагт хөлсөөрөө олж авсан баатар юм билээ. Тэр дайны үед Дотгон догмагыг цээжээрээ уншиж байсан нь амьдралд нь нөмөр нөөлөг болж аян дайнд алжаалгүй, ядралгүй, бурхны авралаар ялалтыг авчирсан юм билээ. Энэ номноос Дандар баатартайгаа илүү сайн танилцах байх” гэлээ.

Ингээд номын хурим өндөрлөж, номын дээжээс хүрэлцэн ирсэн хүндтэй зочдод зохиогч Г.Гангамөрөн гардуулан хүндэтгэлтэйгээр бэлэг барилаа.










О.Гэрэл
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ANKUDINOVA 2019-06-24 13:25:07
    yaval olon baharhah huntei boloh ve chingisees oor hun baihgui muuhai shdee
    39.115.114.99
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-28 23:16:22
    ene nomond ganbaatariig dandar baatariin torson hvvhed meteer hudlaa bichjee vnendee 1951 ond dandar baatar dornodoos orgoj avsan yum bilee udam sudar n hudla...
    64.119.25.71
    Мэдэгдсэн Хариулах
    • Kkk 2019-05-31 05:59:50
      Хүүхэд нь л бол хүүхэд ш дээ малаа. Атаархуу зда вэ?
      64.119.17.226
      Мэдэгдсэн Хариулах
      • Huhuh 2019-09-04 09:24:10
        Haha ataarhuudaa bish bhaa mongol ulsiin tuuhen baatar hunii amidraliig I ingej hudlaa bicheh ni estoi aldaa shuu torson huu ni bsaar btal b
        202.131.250.130
        Мэдэгдсэн Хариулах
  • Hyatad ylas gazar nytag baigaliin baylag 2019-05-28 07:46:19
    Odoo sanazgaa Mongoliin hil,Hyatadiin hil hoyuor negdmel ner dansgyi bolsoniig yana gej?....Hyatadiin tagnyylyyd Mongoliin dotoodod bainga ajillaj byyr deegyyr ...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах