Б.Махбалын үйлдсэн гэх хүн амины хэрэг мартагдах вий дээ
Өнгөрсөн оны наймдугаар сарын 09-нд Зам тээврийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарсан билээ.

Тодруулбал, тухайн үед  ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хүн амины хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэлгүй жил бараг жил боллоо. Талийгаачийн ар гэрийнхэн цөхрөнгөө барж, хууль шүүхийнхэнд итгэх итгэл найдвараа алдаж эхэллээ.

Цагдан хоригдож байгаа Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал одоогоор таван удаа хойшилсон бол зургаа дахь хурал нь тодорхой хугацаагаагүйгээр мөрдөн байцаалтад буцсан байгаа юм.  Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.

Шүүхийн албан ёсны шийдвэр нь:

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэж заасан. 

Мөн хуулийн 3 дахь хэсэгт “Дээрхи үндэслэл нь 2 ба түүнээс дээш удаа давтагдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах нөхцөл байдал болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэснийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэжлүүлсэн. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-ын 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.  

Учир нь дээрх хавтаст хэрэгт нэмж шалгах зүйл байна гэсэн үг юм. Яагаад хийсэн хэрэг нь тодорхой байхад яллалаад зохих ёстой ял зэмийг нь  оноочихож болдоггүй хуулийнхан бэ.

Томоохон албан тушаалтан биш, өөр хэн нэгэн жирийн иргэн өнөөдөр хүний амь санаатай болон санамсаргүй байдлаар хохироосон байсан бол хэдхэн сарын хугацаанд гурван шатны шүүхээр хэргийг нь аль хэдийнэ шийдвэрлэчихсэн байгаа даа. Гэтэл томоохон албан тушаалтан, ардаа нэр нөлөө бүхий хүмүүстэй хүний хэрэг гэхээрээ ингээд шийдэгдэхгүй цаг хугацаа хожоод байх юмуу.

Бүхэл бүтэн жил болоход шууд гэрчтэй, гэгээн цагаан өдөр Монгол Улсын яамны гадаа хүний аминд хүрсэн этгээд тодорхой байхад хэргийг ингэж сунжруулж завааруулаад удаашруулаад байх цаад сонирхол юу юм бэ. Хэргийг үнэн зөвөөр шүүж шийдэх үү гэж бүтэн жил хүлээлээ.

Магадгүй хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших болов уу гэсэн хардлага сэрдлэгэ байгаа ч нуухгүй юм. Эхэндээ хэдэн сар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан энэ хэрэг ингэж явсаар Б.Махбалын үйлдсэн гэх хүн амины хэрэг мартагдах вий дээ.


О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гончигдорж 2019-06-05 10:53:11
    Зүгээр мултарна Ар талд асаагаастай танк байгаа Танканд асар хүчтэй их буу маш олон сумтай учиргүй их мөнгө бас байгаа Асар их эрх мэдэлч байгаа Хуулийн дун...
    • готов 2019-06-05 10:57:50
      Санал нэг,хуулийнхныг яагаад солихгүй айдастай нь барьж байх сонирхол хэнд байгаа нь ч тодорхой шүүдээ. Махбалыг зөрчлийн хуулиар шийтгээд баяртай
  • Зочин 2019-05-31 14:41:57
    Хугацааг ашиглаж хэрэгтэнд ял завшуулах муу арга хайж байгаа нь ил тод байгаа биш үү.Хуулийнхны башир арга Нямдорж сайд энэ асуудлыг бодитой авч хэрэгтэнд арга ...
  • irgen 2019-05-30 12:41:18
    Duussan
  • Зочин 2019-05-29 12:21:20
    Энэ шүүх ямар учиртай юм бэ.Мэргэжил мэдлэг нь дутаад байдаг юм уу.
  • зочин 2019-05-29 11:58:16
    Ийм хэргийг шийдэж чадахгүй бол шүүх гэж байх хэрэггүй.Шүүхийг прокурорын мэдэлд өгөх хэрэгтэй.Энэ авилгалд идэгдсэн шүүх шударга ажиллаж чадахгүй.
  • Sahal Baterdene zahialagch ni baisan 2019-05-29 07:22:48
    Sahal BatErdene zahialj aluulsan yum shig baigaa yum. Tegeed utsaar yarisan fitness yawsan ene ter gej bultaj yariad baigaa. Zahialagchtai ni hamt dyyjleech
  • шийтгэл 2019-05-29 03:09:57
    ийм махчинг зүгээр орхивол дахиад л ...
    • mahaaranz 2019-06-02 09:35:33
      ene ogor hobshiig tsoozol herektoi.goliichokeed hok.kii naad nobshiik chik zurkiig ni amidaar ni suglachik
  • Үхсэний хохь л болох 2019-05-29 02:51:54
    Гомбосүрэнгийн эхнэр Өнөрөө гэгч чинь шинэ нөхөрт гараад Махбалаас 4 тэрбум авч тохиролцож байгаа, тэр тохироог нь талийгаачийн эхнэрийн шинэ нөхөр Гомбо гэлүү ...
    43.228.131.45
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-05-29 02:51:45
    bugdiig shorond ni hataa
  • Зочин 2019-05-29 02:47:24
    Энэ алуурчинг шийтгэхээр үл барам амийг амиар байлгүй дээ.Монгол улс даяар мэдэж бга хэргийг буруу шүүвэл яах вэ.
  • Y 2019-05-29 02:17:44
    Todorkhoishdee Martuilna! Martuuldgiim! Khakhuuliin mongondoo erdeed yarvaisan yumnuud ug ni adgiin khulgaich nar shyydee!
  • зочин 2019-05-29 01:48:32
    Энэ МАхвал гэгч шүүгчдэд хэдэн төгрөг атгуулсан нь багадаад байгаа бололтой.Тийм учраас шүүгчид авах мөнгөө нэмэх гээд л шүүх хурлаа хойшлуулаад байх шигээ.
  • dorj  2019-05-29 01:40:30
    huuli tsaatsgui bulgiin hun sh dee h ha ha ha
  • иргэн 2019-05-29 01:23:17
    ийм тодорхой олон хуний нудэн дээр болсон хэргийг шийдэж чадахгуй жил болж байгаа юм чинь зоригийн болоод батхуугийн хэргийг зев шийднэ гэх итгэл алга бна шуу
  • Бат 2019-05-29 01:22:57
    2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь
    • Монгол хүн 2019-05-30 11:56:05
      Зөв одоо шинэ үе эхэлж байна энэ 2 нам 28 жил монголыг луйварчингын орон болсон сэрэх цаг болсон