Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр "Нийслэлийн иргэдийн төсөв - 2019" эмхэтгэлийг анх удаа боловсруулан олон нийтэд хүргэж байна. Дэлхийн Банк, Германы хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй боловсруулагдсан тус эмхэтгэл нь нийслэлийн 2019 оны батлагдсан төсөв, түүнд туссан төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалт, хөтөлбөрийг иргэдэд хамгийн ойлгомжтой хэлбэрээр зурагжуулан, тайлбартайгаар хүргэж буйгаар онцлог юм.

                       
Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7 хувийг бүрдүүлдэг билээ. Улаанбаатар хотод оршин суугаа амьдран суугаа, иргэд маань харьцангуй санхүүгийн мэдлэгтэй, хариуцлагатай болж, хотын төсвийн орлого, зарлагын асуудал иргэн бүрийн анхаарлыг татах болж, бүтээн байгуулалт, хийгдэж буй ажлуудад санал бодлоо илэрхийлэх хандлага нэмэгдэх болсон энэ цаг үед энэхүү иргэдийн төсвийн эмхэтгэлийг танилцуулж байгаадаа баяртай байна хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан онцлон тэмдэглэв.
 


Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл иргэний нийгмийг төлөөлөн эмхэтгэлийн ач холбогдлыг “Нээлттэй нийгмийн үнэт зүйлсийн нэг нь иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо бөгөөд ялангуяа төсвийн үйл явцад иргэд оролцох нь төсвийн зарцуулалт оновчтой, үр өгөөжтэй байх, авлигын асуудалд хяналт тавихад чухал юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын боловсруулан гаргасан "Нийслэлийн иргэдийн төсөв 2019" эмхэтгэл нь иргэдэд төсвийн талаарх мэдээллийг ойлгомжтой, энгийн хэлбэрээр хүргэж байгаагаараа онцгой чухал үүрэг, ач холбогдолтой юм” гэж үнэлэв.
 
Тус иргэдийн төсвийн эмхэтгэлийг цахим хэлбэрээр www.ulaanbaatar.mn, www.irgen-tur.mn  цахим хуудаснаас татах боломжтой юм. 
 
Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч  Ш.Анхмаа, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Ноён Андрей Михнев, Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал Хатагтай Габриелла Спирли, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн захирал Ноён Давид Ханкок нар тус тус оролцож мэдээлэл хийлээ.
 
Швейцарын Хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төсөл болон Дэлхийн Банкны “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар тус эмхэтгэлийг боловсруулан гаргасан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.