С.Чинзориг сайдаа, таны халааснаас тэтгэмжийн мөнгө гуйгаагүй юм шүү
Хүүхдийнх нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үндэслэлгүйгээр зогсоосныг эсэргүүцэж ээжүүд, өмгөөлөгч, хуульчид хамтарсан хэвлэлийн хурал хийлээ.
 
Өмгөөлөгч “Энэ жил хүүхдийн эрхийг хамгаалах жил болгон зарласан. Гэтэл холбогдох албан тушаалтнуудад хандаж хэлэхэд илт хууль зөрчсөн акт гаргасан байгаа юм. Олон хүүхдийн эрх ашгийг хөндөж, зөрчиж байна. Тэжээгчээ алдсны тэтгэмжийн асуудлыг яаралтай шийдэж өгч, тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохыг шаардаж байна.

Халамжийн газраас энэ эмэгтэйчүүдийг эцэг тогтоох шинжилгээ хийлгэ гэдэг. Гэтэл нас бараад удсан хүнээс яаж шинжилгээ авах юм бэ. Зарим нь бүр чандарласан хүмүүс байгаа. Ер нь гаргаж байгаа шийдвэр нь үндэслэл муутай. Хуурамч бичиг баримт бүрдүүлээд тэтгэмж аваад байсан гээд тэтгэмжийг нь зогсоосон байгаа юм. Гэтэл шүүхээс хамтран амьдарч байсан гэх шийдвэр гарсан байгаа шүү дээ. Дагавар хүүхдийг тэжээж тэтгээд явж байсан бол тэр хүүхэд 18 нас хүртлээ тэтгэмж авах ёстой.

Хамтын амьдралтай байсныг шүүх тогтоож, хүүхдэд нь тэтгэмж өгөх шийдвэр гарсан байгаа юм. Нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин тогтоох шаардлага байхгүй. Халамжийн тухай болон Гэр бүлийн тухай хуулиа ч зөрчсөн байгаа юм. Тиймээс холбогдох газрууд энэ шийдвэрээ эргэж хараачээ” гэв.
 
Гурван ихэр хүүхэдтэй ээжийн тэжээгчээ алдсны тэтгэмжийг зогсоосон

Эхчүүдийн төлөөлөл “Бидний зүгээс таван газарт албан бичиг хүргүүлсэн. Бидэнд нэг газраас нь хариу ирүүлснээс бусад газраас ирээгүй. Тэжээгчээ алдсан тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохыг хүсч байна. Энд улстөржсөн юм байхгүй. Ээжүүдээс нөхөн төлбөр шаардаж байна. Тэгвэл хамтран амьдарч байсан нь үнэн гэсэн шүүхийн шийдвэр худлаа байх юмуу.

Бидэнд үнэхээр хэцүү байна. Гурван ихэр хүүхэдтэй ээжийн тэтгэмжийн мөнгийг зогсоосон байна. Тэр хүн гурван хүүхдээ бараг тэжээж чадахгүй өдөр хоногийг өнгөрөөж байна шүү. Тэтгэмжийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг өчнөөн өрх толгойлсон эмэгтэйчүүд өнөөдөр нүдэндээ нулимстай байна. Одоо надад гэхэд тогны мөнгө алга, хүүхдүүдийн шалгалт эхэллээ. Мөнгө төгрөг хэрэгтэй байна. Махаа ч авч идэж чадахгүй Дэнжийн мянгаас хоосон яс худалдаж авч буцалгаж шөлийг нь ууж байна. Энэ мөнгөөр амьдардаг байсан. Гэтэл одоо өгөхөө болилоо.

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэсэн яасан бэ. Бидний амьжиргаа бол энэ тэжээгчээ алдсны мөнгө юм шүү. Бид хууль бус зүйл хийгээгүй. Хөрш айл болоод хорооны хэсгийн байцаагчид ч биднийг ямар хүнтэй хамт амьдарч, хэний хүүхдийг гаргасныг мэдэж байгаа биз дээ. Тиймээс бид тэжээгчээ алдсны тэтгэмжээ хуулийн дагуу авч байсан, авмаар байна” гэлээ.
 
Хүн амаа өсгө гэдэг хэрнээ төрийн хайр халамж нь хаана байна

“Бид завхай улс биш. Олон хүүхэд гаргахаар одон өгдөг биздээ. Монгол Улсын хүн амаа өсгө гээд байдаг. Гэтэл одонгийн мөнгөө авах гэтэл улсын байцаагч нь завхай зайданаар нь хэлэх юм. Юу гэсэн үг юм бэ. Хэлэх үг олдохгүй байна салбар хариуцсан сайд С.Чинзоригоо.

18 нас хүртэл төр хүүхдээ харж хандана гэсэн. Гэтэл хаа байна тэр энэрэнгүй төр чинь. Нийслэлийн халамж дээр очиход биднийг “Хохь чинь эхнээс эцгээр нь овоглох ч яасан юм бэ” гэж доромжилсон. Эцэг хүүхэд гаргаагүй, эх хүн 10 сар тээж төрүүлдэг, өсгөдөг биз дээ. Нүдэндээ нулимстай ээжүүд бид яахаа мэдэхгүй байна. Төр биднийг хайрлахгүй байна. Халамжийн мөнгөн дээрээ бид ажил хийж нэмэрлээд амьдарч байна. Та нараас талхны мөнгө гуйгаагүй. Улсаас өгч байгаа мөнгийг нь асуудалгүй хэл амгүй өгчихөж болдоггүй юмуу, С.Чинзориг сайдаа” хэмээн бухимдлаа илэрхийлэв.

Тэдний хэлж буйгаар төрийн халаас руу орсон зүйл байхгүй. Харин төр бидний халаас руу гар дүрээд байна. Тиймээс энэ үйлдлээ таслан зогсоож, тэтгэмж өгөхгүй бол зургадугаар сараас эхэлж Сүхбаатарын талбай дээр хугацаагүй суулт хийж өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.


О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-05-30 02:41:23
    Аймгийн ХХҮГ-аас ахмад настаны өдрийн асаргаа гэсэн төсөлд олгож байгаа 36,0 сая төг-ийн зарцуулалтыг хянаж шалгаж болдогүй юм уу
  • Ганган шаавай 2019-05-29 09:48:18
    Хүрэлсүхийн хийж байгаа ажил ш дээ
  • lll 2019-05-29 08:59:43
    Yadarsan heden ehchuud, huuhduuded heden tugrug - g ni asuudalgui uguhud yun boldoggui bna aa.
  • өвгөн 2019-05-29 06:16:14
    Манайхан арай дэндэж байна шүү. Монгол гэр бүлийн уламжлалыг уландаа гишгэж хэн нэг эр хүйстэнтэй хамтран амьдрагч нэрээр эцэггүй хүүхэд цувуулаад бас төрөөс .....
  • Dundaj 2019-05-29 05:47:27
    Dundaj hun, Ene hunees yu ch garahgui ee yum oigodoggui martamhai budiluu. Tegeed bas tetgevriin sangiin hurungu kapitald hadgaluulaad dashiin shog