“Найрамдал” зуслангийн газарт баригдсан зарим барилгыг нураана гэв
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод замбараагүй газар олгосон, түүнийгээ зориулалт бусаар ашигласан газар олголт зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.

Ингэхдээ "Найрамдал" төв, МУИС-ийн талбайд олгосон зөвшөөрлийг нь цуцлах, албадан буулгах ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлах бөгөөд ирэх даваа гаригт Засгийн газар бүрэлдэхүүнээрээ Хотын захиргаанд ажиллах юм байна. Мөн "Найрамдал" төвийг улсын төсөвт байгууллага болгох шийдвэр гаргасан байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га газрыг таван жилийн хугацаатай олгосон байна. Энэ газар нь төлөвлөлт хийхэд маш хүндрэлтэй бөгөөд Улаанбаатар хотын банкинд өгсөн. Мөн Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд 0.24 га, МУИС-ийн оюутны байрны урд талын 0.12 га газрыг тус бүр таван жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

Улсын драмын эрдмийн театрын өмнөх 0.4 га, Улаанбаатарт зочид буудлын урд талын талбай, Сүхбаатарын талбай зэрэг нийтийн эзэмшлийн газрыг тодорхой хугацаагаар олгосон. Нийтийн эзэмшлийн талбай руу орсон нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол Улаанбаатар хотод төлөвлөлт хийхэд маш их хүнд.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтоол гаргасан. "Найрамдал" олон улсын төвийг улсын төсөвт байгууллага болгож, бүтэц чиг үүргийг шилжүүлжээ. "Найрамдал" зуслангийн талбай дотор 100 гаруй аж ахуй нэгж, иргэнд газар олгосон. Олон улсын хүүхдийн "Найрамдал" төв бол онцгой объект гэж хэлж болно. Аж ахуй нэгж бизнес эрхлэхийг дэмжинэ. Гэхдээ хүүхдийн зуслан, Улаанбаатар зочид буудлын урд талын саад, Цэдэнбалын цэцэрлэгт хүрээлэн рүү ингэж орж болохгүй.
Хүүхдийн парк руу орсон тохиолдол бий. Үүнийг цэгцлэхийг Улаанбаатар хотын Засаг дарга болон Барилга хот байгуулалтын сайд, БОАЖ-ын сайд нарт үүрэг болгосон. Зөвшөөрөлгүй барьсан объектыг буулгахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч болно. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд замбараагүй төлөвлөлт явсан.  Тиймээс бид цаашид Улаанбаатар хотын төлөвлөлттэй холбоотойгоор ийм шийдвэр гаргаж байгаа юм.

Төрийн тусгай хамгаалалтын газар болох Зайсанд аялал жуучлалын цогцолбор барина гэх нэрээр орон сууц барьсан байх жишээтэй.  Тиймээс Засгийн газраас төлөвлөгөөтэй, шат дараатай арга хэмжээ авахын тулд ажлын хэсэг байгуулж, нэгдсэн байдлаар цэгцлэхээр болсон” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-06-01 08:47:16
    Gazzrin bodlogiig heregjuulj avilgachdaas gazrig ni av
  • зочин 2019-05-30 04:48:23
    Атаман хаагуур манаргаж явна, халтирч унав аа.
  • teneguud  2019-05-30 03:29:42
    Japanuud Disney Land barij ogoy gehed n gazriin asuudlaas bolood chadaagui humuus dee. tegsen bol odiid Oros, Hyatad, Dundad Azias zardlaa nohchih baisan
  • зочин 2019-05-30 02:22:51
    Эрүүл байж эрч хүчтэй ажиллана шүү Оюун Эрдэнэ ээ. эрүүл мэндээ бодох хэрэгтэй гэж зөвлөх байна. Хийж байгаа ажил чинь зөв шүү иргэдийн дийлэнх олонхи дэмжиж б...
  • түмэн 2019-05-30 02:06:16
    мөнхбаяр гэж адгийн амьтан бий дээ. түүнийг сайн шалгаж хариуцлага үүрүүлэх хэрэгтэй.
  • зочин 2019-05-30 01:49:37
    Буулгах хэрэгтэй.Миеэ мөнхбаяр гэх бас Мөнхбат Нарыг газар зарсан хэргээр шалгах хэрэгтэй.Зарим газар явган хүний гарц алга машин хажуугаар шүргэх гээд л бна .н...
  • Бат 2019-05-30 00:51:51
    Газар зарах мэдэх асуудлыг засаг дарга бус иргэдийн хурал мэддэг байх ёстой байлаа одоо ч мэдэж зарах газар үлдээгүйдээ
  • УБ-ынхын 2019-05-29 22:55:03
    дургvй хvнийхийгээ буулгаад, еерийн талынхыг дунд нь vлдээж ШУДАРГА БУС царайлваа чи!!!!! Бvгдийг нь буулгах сачий байна уу?! Одоо баригдаж байгаагаа л телевле!...
  • монгол 2019-05-29 11:30:56
    Ч. Хүрэлбаатарын 10 тэрбумаар авсан хаустай АСЕМ виллагаас эхлэх хэрэгтэй.
  •  2019-05-29 10:31:03
    чадахгүй л дээ. тэмээтэй хөшөөний ард буулгах шийдвэрр нь гарааад төрөөс нөхөн төлбөрийг нь өгсөн барилга буулгаагүй 10-д жил боллоо: тэр байранд хойд байрны ай...
  • Иргэн 2019-05-29 09:05:47
    Одоо ч өнгөрсөн байхаа!? Үе үеийн хотын дарга нар газар наймаалж баяжсан шүү дээ!!! Гол "баатар" нь Миеэ байна!
  • Kkkk 2019-05-29 08:02:01
    Zahirgaanii shuuh gej toroos Tom baiguullaga bna aa