"Инчон-2014"-т оролцох тамирчдаа үдлээ
Энэ сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нд БНСУ-ын Инчон хотноо Азийн спортын XVII наадам  болно. Манай орны 240 гаруй тамирчин спортын 23 төрөлд хүч сорих юм. Тэгвэл Инчоныг зорих тамирчдаа үдэн гаргаж, төрийн далбаа гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр МҮОХ-ны байранд боллоо.

Уг арга хэмжээнд тамирчдын төлөөллөөс гадна ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн наадамд оролцох баг тамирчдын ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар оролцов. Манай тамирчдын хувьд тэмцээнийхээ хуваариасаа шалтгаалж өөр өөр өдөр Инчон руу ниснэ. Харин энэ сарын 18, 19-нд гол баг эх орноосоо мордох юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.