“Моннис Урбан Девелопмент” компанийн эхлүүлсэн үлгэрт итгээд 7 жил болжээ
“Моннис” группийн охин компани болох “Моннис Урбан Девелопмент” ХХК дахин төлөвлөлт нэрийдлээр авсан газар дээрээ барьсан 150 айлын орон сууц буюу 2 давхар блокон барилгынхаа нэгийг нь дуусгаж амжихгүй байсаар долоон жилийн нүүр үзлээ.

150 гаруй айлыг хуурч хулхидаж, өдий хүрэхдээ тэд ичсэнгүй, бас эмзэглэсэнгүй. Зөвхөн өнөөдөр ашиглалтад оруулна, маргааш байрны түлхүүрийг гардуулна, нөгөөдөр үл хөдлөхийн гэрчилгээ гарчихна, санаа зоволтгүй гэж хэлж явсаар өнөөдөртэй золгожээ.

Өнгөрсөн жил нэг блокон байраа ашиглалтад бараг оруулчихсан хэрнээ өнөөдрийг хүртэл айл нүүж орсонгүй. Гаднаас нь харахаар болчихсон байгаа ч дотроо хийх барих зүйл дутуу гэх. Тодруулбал, бохир, цэвэр усны шугам сүлжээний асуудлаа шийдэлгүй бүтэн жил болжээ, арай ч дээ.

Тэвчээр барагдсан иргэд суулт, тэмцэл хийгээд ч амжилт олохгүй байна. Тэдэнд сайхан үгээр, цаасан малгай өмсүүлээд явдаг болов. Арга барагдсан иргэд одоо хаана хандахаа ч мэдэхгүй цөхөрсөн байна. Газрыг нь бараг булааж дээрэмдэж авчихаад ингэж увайгүй загнаж болдог юмуу.

Хэл ам, хэрүүл тэмцэл хийж байгаа залууст болохоор удахгүй айлуудаа нүүлгэж оруулна гэж хэлсэн байна. Өнгөрсөн оны зургадугаар сард ашиглалтад бүрэн оруулчихна гэж хэлж байсан компанийн удирдлагууд 2019 оны зургадугаар сар хүргэв. Тэдний ярьж буйгаар “Өнгөрсөн өвөл бохир, цэвэр усны шугамаа татаагүй гэж байсан. Цаг дулаараад татаж байгааг нь харсангүй. Гайхаад байна, дахиад худлаа хэлэх юм бол тэвчихгүй. Зарим айл нь хоёр байр авах ёстой. Гэтэл дараагийн нэг блокоос нэг байраа аваарай гэдэг. Тэр нь хэзээ ашиглалтад орохыг ёстой тааж мэдэхгүй юм. Одоо ч нэг нь ашиглалтад ороогүй байхад үлгэрийн юм ярих юм. Бид ч бүр үлгэрт итгээд сурчихжээ” хэмээн бухимдсан юм.

Уг нь өнгөрсөн тавдугаар сарын 10-нд айлуудыг оруулж, түлхүүрийг нь гардуулж өгнө гэсэн ч энэ нь сараар хойшилж ирэх зургадугаар сарын 10 болжээ. Тиймээс ирэх сар хүртэл хараад, дахиад худлаа хэлэх юм бол иргэд нийлж байгаад тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэв.

Өнгөрсөн хугацаанд 10 давхар нэг байрыг барьж дуусгасан хэрнээ өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулж чадахгүй байсаар байна. Хүлээлтийн байдалтай тэсвэр тэвчээр алдагдсан иргэд байраа нэхэхээр аар саархан зүйлээр амыг нь таглачихна. Хэл ам хийхээр, “байранд оруулахгүй шүү” гэж дарамтлана. Худлаа хэлж, итгэл үнэмшил төрүүлэхүйц цаасан малгай өмсгөсөөр  “Моннис Урбан Девелопмент” ХХК өнөөдрийг хүртэл ганц блокон байр ашиглалтад оруулж чадахгүй, 7 жил болж, 150 гаруй айлыг “гудамжинд” гаргаж хохироосон хэвээрээ байна.
 
Зарим иргэдийн ярьж буйгаар газраа чөлөөлсөн айлуудыг оруулахгүй, компанийнхаа ажилчдад зарна гээд урьдчилгаа мөнгийг нь авсан сурагтай байна гэв.

Гэхдээ хоёрхон блок барилга ашиглалтад оруулж чадахгүй, эдийн засгийн чадамж тааруу байна гэх элдэв шалтаг тоочиж, олон жил болж байгаа энэ том группийнхэн бүр цайчихжээ. Хэн юу ч гэж хэлсэн тоож авахгүй том компани юм. Яагаад ядарсан ард иргэдийг элэг барьж, молигодож, хуурч байгаа юм бэ.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2019-05-30 06:45:12
    Моносииин балай авгай гэдгэээ монголооор нэг зарлааа биздээээ архи тамхи янхандалт гэээл
    202.126.88.73
    Мэдэгдсэн Хариулах
    • ЗӨВ УНШ 2019-05-30 13:08:05
      МОННИС ГЭЭД БАЙНА
      64.119.26.92
      Мэдэгдсэн Хариулах
  • Догоо  2019-05-30 02:14:14
    Энэ бол арай л юмаа нээрээ болиочээ яасан хүлцэнгүй иргэд бэ тэмцээч босооч амьдарч байсан газраа алдчихаад...
    66.181.160.54
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-05-30 00:34:35
    хотын дарга л шийднэ
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах