“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болголоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг баталлаа.  “Үдийн цай”-гаар хөтөлбөрийн хүрээнд олгож буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байгаа судалгаа бий.  Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх юм.

Уг хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Хууль 2020 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор хангах бол 2023 оноос эхлэн 1-12 ангийн хүүхдүүд үдийн хоолонд хамрагдаж эхлэх юм.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-05-31 00:09:17
    анги дүүргэлт ихсэж 3-н ээлжээр хичээллэж сүреэ өвчнөөр өвдөж тэгээд үдийн цай үхэж хатсан хулгайчууд
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-30 11:23:16
    Наад халамжаа зогсоогооч, авилгачидаа. Хүүхдээ хооллох нь эцэг эхийн үүрэг.
    174.50.62.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-05-30 10:21:52
    ард түмнийг яаж ядуу байлгахав гэж ухаанаа уралдуулах юм аа ядуу байвал та нарыг сонгоноо гашуун үнэн энэ түүнээс бус одоохондоо бид хүүхдээ цайтай явуулна
    202.9.42.210
    Мэдэгдсэн Хариулах