Он гарсаар дөрвөн цэрэг амиа алдав
Дайн дажингүй энхийн цагт эр цэргийн албанд мордсон цэргүүд амиа алдаж, эрэмдэг зэрэмдэг болно гэдэг нь их харамсалтай.

Энэ он гарсаар дөрвөн цэрэг амиа алдаж, нэг цэрэг хүнд бэртэл авчээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн алба хааж байсан А нь учир битүүлгээр амиа алдав.

Мөн хоёрдугаар сард Увс аймгийн Баруунтуруун суманд цэргийн алба хааж байсан В нь Тува улсын нутаг дэвсгэрт амиа алдсан байсан. Түүнчлэн гуравдугаар сард Налайх дүүрэгт Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан бол энэ долоо хоног дахиад нэг цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А нь тавдугаар сарын 26-ны өдөр адуунд чирэгдэж амиа алдав.

Харин Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэрэг 18 настай залуу дунд чөмөг хугарсан гэсэн оноштойгоор хагалгаанд орж, эмчилгээ хийлгүүлж байна.

Энх цагт цэргүүд амиа алдаж байгаад хэн хариуцлага хүлээх, хэн анхаарах ёстой вэ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-02 04:31:02
    хилийн цэрэг, шүүхийн шийдвэр, дотоодын цэргийг сайд Нямдорж, батлан хамгаалахын цэргийн ангийг сайд Энхболд хариуцдаг юм шүү иргэд ээ.
    103.206.195.52
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-05-31 00:56:38
    цэргүүдээс нууц судалгаа ав хэн нь яаж харьцадаг. зоддог дэмий ажил хийлгүүлдэг талаар. төмөр зам дээр ажиллах цэрэгүүд дэмий дээ.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Ээжvvд 2019-05-30 11:28:00
    хэдэн залуугийн аминд хvрч байж огцрох сайд вэ? Тоо нь болоогvй байгаа юм уу!!!! Хvvгээ цэрэгт л лав явуулахгvй ээ!!!!
    64.119.21.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-30 06:58:00
    N.Enhbold hariutslagaan huleej yagaad ogtsrohgui bga ym be
    202.179.31.108
    Мэдэгдсэн Хариулах