Хүүхдийн байгууллагад хийжүүлсэн ундаа худалдахыг хориглохыг хүсчээ
ОХУ-ын Олон нийтийн танхимын нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Владислав Гриб ерөнхий сайд Дмитрий Медведевт хандан, сургууль, хүүхдийн эмнэлэг болон насанд хүрээгүй хүүхдийн бусад байгууллагад хийжүүлсэн чихэрлэг ундааг жижиглэнгээр худалдахыг хориглохыг хүсчээ.
“Хиймэл өнгө оруулагч, консервант болон амт оруулагчийн их агууламж бүхий хүчтэй хийжүүлсэн чихэрлэг ундааг газар сайгүй хяналтгүйгээр хэрэглэж, улмаар үндэстний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болоход Олон нийтийн танхимын гишүүд сэтгэл зовинож байна” гэж Гриб захидалдаа бичсэн байна.
Олон нийтийн танхимын гишүүд энэ асуудлаарх дэлхийн туршлагыг дурдаж байгаа бөгөөд зарим орон, тухайлбал Америкийн хэд хэдэн мужид хүүхдийн байгууллагуудад хийжүүлсэн ундаа худалдахыг хуулиар хоригложээ.

“Үйлдвэрлэгч орноос үл хамааран чихэр агуулсан бүх хийжүүлсэн ундааг хориглох ёстой гэж бид үзэж байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд тавьж буй анхаарал халамж бөгөөд гадаадад ч ийм анхаарал халамжийг маш хүчтэй тавьдаг юм. Бид наанадаж хүүхэд багачуудын эрүүл хор хүргэдэггүй тэр ундааг илүүтэй сурталчлах хэрэгтэй хэмээн би үзэж байна” гэж Гриб тэмдэглэжээ. Мөн хүүхэд эцэг, эхийн хараа хяналтгүйгээр авч болох насанд хүрээгүй хүүхдийн байгууллагуудад хийжүүлсэн чихэрлэг ундаа худалдахыг “дээд зэргээр хязгаарлаж, болж өгвөл хуульчилан хориглохыг” тэр санал болгосон байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.