ШШҮХ-ийн шинжээчдэд холбогдох хэргийг прокурорт шилжүүлнэ
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нарыг хуулийн байгууллагаас шалгасан билээ.

Тэд 2017 оны зургадугаар сарын 19-нд дээрх хүрээлэнгийн байранд “Иргэн Н-гаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэж дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгагдаж буй юм. Тэдэнд холбогдох хэргийг АТГ-т шалгаж байгаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн байна.

Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс уг хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлэхэд бэлэн болжээ.

О.Гэрэл 
Оллоо.mn  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.