Б.Амарсанаа: Манай улс эрчим хүч экспортлох орон болох бүрэн чадамжтай
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 22-24-ний өдрүүдэд “Энержи Монголиа-2014” олон улсын хурал, үзэсгэлэнгээ зохион байгуулах гэж байна. Уламжлал болгон дөрөв дэх жилдээ зохиогдох гэж буй энэхүү хурал, үзэсгэлэнг Эрчим хүчний яам болон Эрчим хүчний хөгжлийн төв, “Эрчим корпораци” ТӨҮГ хамтран зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Эрчим хүчний яамны харьяа “Эрчим корпораци” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Амарсанаатай ярилцлаа.

-Долоо ч хүрэхгүй хо­но­­гийн дараа “Энержи Мон­голиа-2014” олон улсын ху­­рал, үзэсгэлэн эхлэх гэж бай­на. Энэ жилээс та­най “Эр­чим корпораци” ТӨҮГ хамт­­ран зохион байгуу­лаг­чаар оролцож байгаа юм аа даа?

-Тийм ээ. Энэ жилээс эхлэн манай “Эрчим кор­пораци” ТӨҮГ хамтран зо­хион байгуулагчаар оролцож байна.

-Олон улсын энэхүү ху­рал, үзэсгэлэнгийн гол зо­рилго болон ач холбогдлын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Энэхүү олон улсын ху­рал, үзэсгэлэн нь Монгол Улсын эрчим хүчний сал­барт жил бүр зохион бай­гуу­лагддаг салбарын томоохон арга хэмжээ юм. Энэ жил дөрөв дэх жилдээ болох гэж байна. Бид өнгөрсөн жи­лүүдийг бодвол энэ удаа нэлээд өндөр ач холбогдол өгч байгаа. “Энержи Монголиа-2014” олон улсын хурал, үзэс­­­гэлэнгийн зорилго нь ма­най улсын эрчим хүч­ний сал­барын хөгжлийн чиг­­лэ­лийг тодорхойлох, шинэ техник технологиудыг танилцуулах, олон улсын хамтын ажил­лагааг өргөжүүлэх, гадны хө­рөнгө оруулагчдыг та­тахад оршино. Түүнчлэн эр­чим хүчний салбарын найд­вартай байдал, чадам­жийг дэлхий нийтэд таниулан сур­­тал­члах, ха­рилцан ашиг­­тай хамтын ажиллагаа, түнш­­лэлийг бай­гуулах зо­рилготой юм.

-Олон улсын хурал, зөв­лөгөөн болно. Хэчнээн ул­сын эрдэмтэн мэргэд орол­цож байна?

-Гадаадын 10-аад орны эрдэмтэн, докторууд, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж илтгэл лекц тавина. Бүгд тухайн улс орондоо нэр хүнд­тэй, эрчим хүчний сал­­барт ажилладаг хүмүүс. Их сонирхолтой лекц, илт­гэлүүд тавих болно. Тухайлбал БНСУ-ын Чон­букын үндэсний их сур­­гуулийн профессор Ёнг Чиол Канг, ОХУ-ын Шинж­лэх ухааны академийн Ме­­лентьевийн нэрэмжит эрчим хүчний системийн хүрээ­лэнгийн орлогч захирал Бо­рис Г.Санеев зэрэг эрдэм­тэн хүрэлцэн ирнэ.

-Харин манай улсаас ямар хүмүүс илтгэл, лекц тавих вэ?

-Гадаад дотоодын нийт 15 эрдэмтэн, судлаачийн лекц, илтгэл тавигдах юм. Ма­най улсаас Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Мон­гол Улсын эрчим хүч, стратегийн бодлого, төлөв­лөлтийн газрын дарга П.Товуудорж, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Эрчим хүчний яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар нар болон Таван толгой цахилгаан станц, мега төслийн за­хи­­рал М.Энхсайхан, “Hyphen Energy System Corp”-ийн гүйцэтгэх захи­рал Н.Баяргүн, Эрчим хүч­­ний яамны Бодлогын хэрэг­жилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Алтанчимэг нар оролцоно.
Тэд илтгэл, лекцээрээ эх орныхоо эрчим хүчний салбарын найдвартай байд­лыг сурталчлах, цаашид Мон­гол Улс эрчим хүч экс­портлох орон болох бүрэн чадамж, нөөцтэй гэдгийг дэлхий дахинд таниулах юм. Үүний зэрэгцээ харилцан санамж бичгүүдийг үйлдэх, гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг энэхүү арга хэмжээнд татан оролцуулах зорилго агуулж байна.

-Бас энэ сарын 22, 23-нд Чингисийн талбайд үзэс­­­гэлэн яармаг зохион байгуу­лагдана шүү дээ?

-Тийм ээ. Үзэсгэлэн Чин­гисийн талбайд хоёр өдөр 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Да­раа нь буюу энэ сарын 24-нд Эрчим хүчний яамны нээлттэй өдөрлөг болно. Бид Эзэн Чингисийн талбайд болох энэхүү үзэс­гэлэндээ зориулж 80 асар гаргаж өгч байгаа. Өнөөдрийн байдлаар дээрх асрын 65 нь эзэнтэй болсон байна. Үүнд хувийн хэвшлийнхэн болон төрийн өмчит компаниуд орол­цож байгаа. Хувийн хэвш­лийнхнээс бид эрчим хүчний хэмнэлт, жижиг оврын шинэ технологиудыг оруулж ирж, угсардаг, бор­­­­­луул­­даг компаниудыг идэвх­­­тэй оролцохыг уриалж байна.

-Өнгөрсөн онд “Энержи Монголиа-2013”-ыг Мишээл экспо дээр зохион байгуулж байсан санагдана. Энэ жил яагаад төв талбай дээр зохион байгуулахаар болов?

-Энэхүү олон улсын хурал, үзэсгэлэн нь маш том арга хэмжээ, дээр нь хувийн хэвшлийнхэнд тун ховор боломж юм. Өнгөрсөн жил “Мишээл экспо”-д зохион байгуулсан. Үнэ­нийг хэлэхэд тухайн үед бид­ний санаанд хүртэл олон ний­тийг хамруулж чадаагүй.
Тиймээс олон нийт, ху­вийн хэвшлийнхэнийг хамруулахын тулд төв талбай дээр зохиох гэж байна. Нө­гөөтэйгүүр жил ирэх бүр энэхүү үзэсгэлэнгийн хамрах хүрээ нь тэлж байна.

-Иргэд энэхүү үзэсгэ­лэн­гээс ямар үйлчилгээг авч, ямар боломж олж харах вэ?

-Хамгийн гол нь хямд, найд­вартай эрчим хүч хэрэглэх вэ. Бага оврын нар, сал­хины сэргээгдэх эрчим хүчийг яаж ашиглаж боло­хоор бай­на гэх мэтчилэн жи­жиг дунд үйлдвэр, хувийн хэвш­­лийнхний санал, са­наачил­гатай танилцахаас гадна эр­чим хүчний салбарын хэ­тийн төлөвлөгөө, хийсэн болон хийх гэж байгаа ажил, бүтээн байгуулалттай танилцах боломжтой. Иргэд маань ч идэвхтэй оролцох байх.

-Гадны орнууд уул уур­хай, эрдэс баялгийг илүү­тэй сонирхдог нь нууц биш. Тэг­вэл тэд манай улсын эрчим хүчний салбарт хэр ач холбогдол өгдөг юм бол оо?

-Хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын эрчим хүчний салбарыг гадны том гүрнүүд сонирхож байгаа. Энд зориуд нэг зүйл хэлэхэд үндсэн зорилтын маань хү­рээнд Дулааны цахилгаан станц II, III-ын өргөтгөлийн төсөл, Дархан дулааны ца­хилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төсөл, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2014-2018 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр зэрэг том төслүүдийн танилцуулга явагдана. Ингэснээр ойрын жилүүдэд Улаанбаатар хотын дулааны хэрэглээг бүрэн хангаж чадах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-“Энержи Монголиа-2014” олон улсын хурал, үзэс­гэлэнгээр ху­вийн хэвш­­­­лийнхэнд өөрс­дий­гөө та­ниу­лах, бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сур­талч­­­лах том боломж ол­гож байгаа гэж ойлголоо. Тэгвэл яам­ны зүгээс ху­вийн хэвш­лийн­хэнтэй ямар уялдаа хол­боо­той ажил­ла­даг юм бол?

-Бид байнгын холбоотой ажилладаг. Өнгөрсөн хуга­цаанд “Эрчим” клубтэй болсон. Клубынхээ ги­шүүд­тэй сар бүр зангиагүй уул­залт зохиодог. Ингэхдээ то­дор­хой нэг сэдвийн хү­рээнд ярилцаж, санал бодлоо солилцдог юм.

-Нэг үгээр салбарынхаа жаргал, зовлонг ярилцдаг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Яам­наас авч хэрэгжүүлж байгаа бодлогын юу нь болохгүй, аль нь болж байна зэргийг ярилцдаг л даа. Мөн цаашид юуг анхаарах ёстой ч гэдэг юм уу. Манай хувийн хэвш­лийнхэн жаргал, зовлонгоо нэг бүрчлэн хэлж, ярьдаг. Энэ бол яамны зү­гээс авч хэрэг­жүүлсэн то­моохон аж­­лын нэг юм.
Эцэст нь хэлэхэд энэхүү олон улсын хурал, үзэсгэлэн эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Асар, майхан ч бага үлдсэн. Тий­мээс хувийн хэвш­лийнхэн бо­лон иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ядуу  2014-05-20 04:15:04
    650,000 төгрөгийн тах-тай хурал гэсэн шүү
    112.72.13.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Uka 2014-05-18 12:35:41
    Exportlohoos iluu dotoodiinhoo heregtseeg hyamd uneer naidvartai hangadag bol yadaj utaa bagasahad hurtel noloolno doo. Shoniin tsagaar tsahilgaanii uniin tarifiig 00 bolgochihvol humuus nuurs tulehgui tsahilgaan halaaguuriig tulhuu hereglene biz dee. Neg
    14.200.110.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-17 09:19:05
    Балжинням найруулагчийн хүү Амараа ийм ажил хийдэг болсон юм уу. Студи байгуулаад кино, клип хийдэг байсан хүн юун тэс өөр албан дээр оччихсон бэ. Бараг сургууль төгссөн цагаасаа л урлаг, дуу, кинотой амьдралаа холбосон хүн биз дээ. Яаж яваад ийм албанд
    124.158.125.122
    Мэдэгдсэн Хариулах