Урлагийн салбараас төрсөн Дархан бэрүүд
Гурван хүү төрүүлсэн эхийг хадмын талынхан нь “Дархан бэр” хэмээн өргөмжлөн, хүндэлдэг эртний уламжлалтай. Ингэхдээ дархан бэрийг хадам эцгийн дайтай хүндэлж, бусад бэрүүдээс өмнө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, гэр бүлийн шийдвэр гаргах үйлд голлох байр суурийг эзлэх эрхтэй болдог гэдэг.

Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш эрхтэй нийгмийн амьдралд оролцдог болсон өнөө үед гурван хүүтэй эхэд хадмуудаас нь урьтаж “Дархан бэр” өргөмжлөл олгодог ТББ хүртэл бий болж, цол тэмдгийг нь гардуулж, ёслолын арга хэмжээ хийдэг  уламжлал тогтоод удаж буй.

Эх үрсийн баярыг угтаж “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одон гардуулах, мөн Дархан бэр болон Хатан бэр гэсэн цол тэмдгийг олгох үйл ажиллагаа өчигдрөөс эхлээд эхэлжээ. Дархан бэр гэх ойлголтод гурван хүү дараалан төрүүлсэн эхийг дархан бэр гэж үзэж хүндэлдэг бичигдээгүй хууль бий.

Өчигдөр гэхэд “Чингис хаан” зочид буудалд Дархан бэрүүдийг өргөмжилсөн баярын арга хэмжээ болжээ. Тэдгээр дархан бэрүүд дотор урлагийнхан цөөнгүй харагдаж байв.

Тодруулбал, сүүлийн үед “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож байгаа дуучин Б.Халиун гурван хүү дараалан түрүүлсэн гэдгээрээ Дархан бэрийн цол тэмдгээ гардаж авчээ.


Дуучин Б.Халиун 

Мөн “Шуранхай” хамтлагт дуулдаг байсан уртын дуучин Э.Баасанжав дархан бэрээр өргөмжлөгдсөн байв.

Түүнчлэн нийтийн дуучдын дунд өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц хоолойтой С.Нарантунгалаг гурван хүү дараалан төрүүлж дархан бэр болж, гэр бүлийн хамтаар хүндтэй шагналаа гардаж авсан баярт мөчөө хуваалцсан харагдав.

Мөн “малчны дуучин” гэх тодотголтой Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Ч.Алтантүлхүүр ч мөн гурван хүүтэй дархан бэр ажээ.


Ч.Алтантүлхүүр гурван хүүгийн хамт 

Дашрамд дуулгахад, Нийслэлийн амаржих газрууд “Туул” сантай хамтарч Дархан бэр, Хатан бэр гэсэн цол тэмдгийг гаргаж, энэ жилээс эхэлж гардуулахаар болсон билээ.

Тэгэхдээ гурван хүүг дараалан түрүүлсэн эх дархан бэр, гурван охин дараалан түрүүлсэн бол хатан бэр болно гэсэн шаардлагыг тавьсан байгаа аж.

Тэгвэл энэ цол тэмдгийг маргааш буюу зургадугаар сарын 01-нд 1000 гаруй ээжид гардуулахаар төлөвлөсөн байгаа ажээ.

Зохион байгуулагчдын хувьд эх хүнийг хүндэлж, хүү, охин гэдгээр нь ялгаварлан гадуурхахгүй байх үүднээс Хатан бэр гэдэг цол тэмдгийг олгож байхаар болжээ.


Дуучин С.Нарантунгалаг нөхрийн хамт 


Уртын дуучин Э.Баасанжав 

О.Гэрэл
Оллоо.mn 



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-03 16:14:11
    Энд буруу бичжээ. 3 охин төрүүлсэн эхийг "Уран бэр", 4 охин төрүүлсэн бол "Хатан бэр" шүү дээ. Гэтэл 3 охин төрүүлсэн "Хатан бэр" гээд бичээд байх юм.
  • Зочин 2019-06-02 12:13:21
    Дархан бэр гээд нөхөртөө агсарсан архичин хүүхэн харснаас хойш дархан бэр энэтэр гэхээр ой гутдаг болсон
    202.21.109.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Дархан бэр өргөмжлөл. Эр.  2019-06-01 07:50:07
    Даохан бэр өргөмжлөл эрт дээр цагт эх нутаг шазар шороогоо хамгаалхад эрчүүд дутагдалтай хүн хүч хэрэгцээтэй байсан тул хүү төрүүлсэг ээжиыг хөхүүлэн шагажбсан
  • Монгол 2019-06-01 06:37:02
    Эх-үрс мэдээж энэ бол аугаа үг сайхан... гэхдээ наад төмөр өгөхөө болибол яасан юм вэ... хэнд ч хэрэггүй төмөр ..
  • Munguur hudalddaf 2019-06-01 02:27:20
    Iimerhuu shagnaliig chin munguur hudaldaj avdag yum 300 myanga udahgui darhan hurgen shagnal olgono
  • Монгол 2019-06-01 02:13:20
    Баяр хүргэе Хүн төрүүлж, хүнийг өсгөж тэтгэж яваа ээж нар
  • гаххх 2019-06-01 02:03:01
    Хүйсийн ялгаваралтыг улсаас бүүр баталгаажуулчихаж байгаа юм уу
  • жаргаа 2019-06-01 00:35:59
    Баасанжавын зураг буруу харжээ
  • Зочин 2019-05-31 13:02:08
    5 дараалсан хүүтэй эхнэрийг дархан бэр гэдэг байсан
  • сараа 2019-05-31 09:42:58
    монголчууд ээжүүдээрээ бахархах ёстой эх хүн энээс ч илүү шагнал авах ёстой
  • дархан бэр болох хүсэлтэй хүн 2019-05-31 09:40:23
    дархан бэрүүд олон болж монголын үрс маш олон болох болтугай хэн дуртай нь дархан бэр болдоггүй баяр хүргье тэмдэглэх ёстой шүү ганц амьдрах хорвоо шүү дээ
  • Kkk 2019-05-31 07:28:05
    Eee umaaa hum. Darhan beruudded Darhan hotod bair avch ogch shagna. Utreenii gaviyanii ulaan tugiin odon og.
  • Zochin 2019-05-31 06:31:42
    Ogch bga, avch bgaanuud ni yag l taarsan bh um aa. Eldev stol gunshind durlagsad haa saigui bh um aa
  • ЗОЧИН 2019-05-31 03:31:19
    МОНГОЛЧУУДЫГ ХОЙД СОЛОНГОС ШИГ ТӨМӨР ЗҮҮЛГЭЖ, ТӨМӨРЖҮҮЛЭХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ, ЮУ Ч ГЭЖ ХАМААГҮЙ НЭРЛЭЭД , ТӨМӨРӨӨ ҮНЭЛЭЭД Л ЗҮҮЛГЭЭД БАЙХ ЮМ ДАА. ЭМГЭНЭЛ ШҮҮ
    • Үнэн үг 2019-06-01 00:28:44
      Тийм шүү
    • Хол очиж хуц 2019-05-31 20:21:19
      Хүү төрүүлнэ өсгөнө гэдэг хэр баргийн хүн шүүмжлэхээс өөр юм мэдэхгүй атаархагч арчаагүй эмэгтэйн чадах зүйл биш шүү.
  •  2019-05-31 03:29:48
    дархан ббэрээ хат даа. банзалдаж яваад бөөн элдэв шалдав хүний хүүхдүүд биз
    • Зочин 2019-05-31 06:25:43
      Чиний боддог, бас чаддаг чинь еер юм байна аа
  • Zochin 2019-05-31 03:09:31
    Hadmuun tal ni urgumjildug bolohoos ene baiguullaguud mungunii tuluu yu higeed bgaan be,
    • зочин 2019-05-31 13:34:50
      Тийм шүү.Хадмын тал нь ѳргѳмжилж хатуу эдлэлээ ѳвлүүлдэг гэж уншсан.
  • зочин  2019-05-31 02:39:50
    энийг зохион байгуулж байгаа ашгийн төлөөх ТББ буруу зүйл хийж байна. Хүүхдийг хүйсээр нь эхчүүдийг төрүүлсэн үр хүүхдээр нв ялгаварласан тэнэг ажлаа зогсоо
  • ХиХиХаХа 2019-05-31 02:14:33
    3 өөр хүнээс хүүхэдтэй болвол олныг баясуулагч бэр гэсэн цол тэмдэг олгохоор болсон гэсэн.
  • Хотын унаган 2019-05-31 01:37:14
    Жирийн эмэгтэй дархан бэр гэдэгт чинь багтсангүй юу? өчнөөн олон л байгаа ш дээ
  • Баадай 2019-05-31 01:25:38
    хүүхэд л бол хүүхэд
  • Зочин 2019-05-31 01:15:57
    ОД болох ОДОН ТӨМӨРт дуртай нэг нэгийгээ РЕКЛАМДАРГЧ НАРАА ИЧЭЭЧ ИЧЭЭЧ . АЖЛАА Л ХИЙ ЛДЭЭ
  • Шууданч 2019-05-31 00:59:36
    Монголчууд минь дээ, одон медалийн хэнээтэнгүүд минь дээ, бид өөрсдийгөө илүү доромжлох тал руугаа орчихоод байгаа юм биш үү...