Хүүхдийн төв сувилалд 0-3 насны 30 хүүхэд торниж байна
 
Хүүхдийн төв сувилал үндэсний хэмжээнд нярай, бага насны хүүхдийн өсөлт хөгжлийн байдалд үнэлгээ, дүгнэлт өгч, хүүхдийг бие эрүүл, ухаан саруул өсгөн бойжуулахад сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй цогцоор нь үзүүлж, судалгаа, шинжилгээ, сургалт, арга зүйн зөвлөгөөг үзүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

Тус төв нь улсын хэмжээнд асран хамгаалагчгүй 0-3 насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах, нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдүүдийг сувилах, дутуу төрсөн нярайг торниулах зэрэг үйлчилгээ явуулдаг улсын хэмжээний байгууллага юм.

Хүүхдийн төв сувиллын захирал Д.Оюунцэцэгийн мэдээлснээр, одоогийн байдлаар тус төвийн асрамж, халамжийн үйлчилгээнд 36 хүүхэд хамрагдаж буй бөгөөд 0-3 насны 30 хүүхэд, тусгай асрамж халамж шаардлагатай 6-16 насны таван хүүхэд байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.