Баярын өдрүүдэд 12 хүүхэд автын осолд өртжээ
Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 564 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 323 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.
 
Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 12 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон байна.
 
Баянзүрх дүүргийн нутаг 20 дугаар хороо Гачууртын зам, Могойн дэнж гэх газрын урд замд “Subaru Forester” маркийн автомашины жолооч 23 настай Б нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 2 настай эмэгтэй Э-г мөргөж гэмтээсэн.
 
 
Сонгинохайрхан дүүргийн нутаг 09 дүгээрхорооны нутаг дэвсгэр 279-р худгийн урд замд “Honda Civic” маркийн автомашины жолооч 32 настай Т нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 13 настай, эмэгтэй Х-г мөргөж гэмтээсэн.
 
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
 
Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн хэрэгсл осолд өртсөн шатлгаан нөхцөлийг судлан үзвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхгүй байгаатай шууд холбоотой.
 
Иймд иргэд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлаа сонгох шаардлагатай.
 
Тухайлбал, нярай буюу төрснөөс хойш 12-15 сар хүртэл 0-13 кг хүртэл нь нярайн суудлыг, 9 сараас 4 нас буюу 9-18 кг хүртэл нялх хүүхдийн суудал, 4-6 нас буюу 15-25 кг-д бага насны хүүхдийн суудал, 6-10 нас хүртэл нь хүүхдийн суудлыг хэрэглэнэ.
 
Мөн насны хувьд ангилалд таарч байгаа хэдий ч биеийн хувьд өсгөлүүн эсвэл жижиг биетэй хүүхдүүд байдаг учраас биеийн жинд нь тохирсон суудлыг сонгож хэрэглэх нь оновчтой байдаг талаар зөвлөж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.