Алан хядагчдыг баривчилжээ
Туркийн эрх баригчид Исламын Засгийн газрын алан хядагч жихад бүлэглэлийн 20 гишүүнийг тус улсад болсон олон халдлага болон алан хядах ажиллагаа хийхээр төлөвлөсөн гэж буруутгаж баривчилсан байна. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдээлжээ.

Тэрээр “Туркийн олон мужид алан хядах үйл ажиллагаа хийхээр төлөвлөсөн 18 зэвсэглэсэн этгээдийг баривчилсан” гэж Стамбул хотын Тузла дүүрэгт болсон арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ онцолсныг “ТRТ”сонинд бичсэн байна. Харин Туркийн эрх баригчид гэмт этгээдүүд аль улсын иргэн болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.