А.Мэндбат нарт холбогдох хэргийг хэвээр үлдээжээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар энэ сарын 12-нд Вэй Хун Ван, Хан Рун Пин, Д.Нанжидсүрэн, А.Мэндбат нарт холбогдох хэргийг хэлэлцжээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Вэй Хун Ван, Хан Рун Пин нарыг бүлэглэн, давтан үйлдлээр татвараас зайлсхийж онц их хэмжээний хохирол учруулсан, Д.Нанжидсүрэнг хээл хахууль авсан, Вэй Хун Ванг хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон билээ.

Ингэхдээ Вэй Хун Ванд 6.6 жил, Хан Рун Пинд 5.1 жил, Д.Нанжидсүрэнд төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 1.6 жилийн хорих ялыг оноосон юм. Энэхүү ялыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээсэн байна.

Вэй Хун Ван нь “Хунлиан” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хан Рун Пин, А.Мэндбат нартай хамтран 2008-2011 онуудад БНХАУ-аас өөрийн компанийн нэр дээр 3645 мотоцикль, 3251 ширхэг сэлбэг, Монгол Улсын гурван иргэний нэрээр 8177 мотоцикль буюу нийт 11822 ширхэг мотоциклийг Монгол Улсад импортоор оруулж ирээд худалдан борлуулахдаа компанийнхаа ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахгүй 485 сая 743 851 төгрөгийн буюу онц их хэмжээний албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Мөн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Нанжидсүрэнд хоёр сая орчим төгрөгийг хахуул өгч дээрх үйлдлээ нуун дарагдуулсан юм.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.