Доналд Трамп, Тереза Мэй нар уулзжээ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп  Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзсан байна. Энэ үеэр Лондонг Брикстийн гэрээгээ хэрэгжүүлсний дараа хоёр орны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийн талаар хэлэлцжээ.  Их Британид айлчилж байгаа Д.Трампыг тус улсын хатан хаан II Элизабет  хүлээн авсан байна. Энэ үеэр Д.Трамп “Лондон Европын холбооны дөнгөнөөс суллагдсаны дараа Их Британитай худалдааны том гэрээ байгуулах боломжтой” гэжээ. Харин хатан хаан II Элизабет  түүнтэй хоёр орныг холбож байгаа нийтлэг зүйлсийн талаар ярилцсан байна. Их Британийн хатан хаан Ирээдүй рүү  харахад манай хоёр орныг холбож байгаа нийтлэг зүйл, ашиг сонирхол цаашид биднийг нэгтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Д.Трампт зориулсан оройн зоогт хатан хааны гэр бүлийн 16 гишүүн, ерөнхий сайд Тереза Мэй гэсэн 170 зочин оролцсон байна.  Мөн Тереза Мэй АНУ-тай тогтоосон харилцаагаа сайжирна гэж найдаж байгаагаа онцолжээ. Энэ талаар ерөнхий сайдын илтгэлийг  нийтэлсэн “DPA” агентлаг дурджээ.

Илтгэлдээ Тереза Мэй хоёр орны харилцаа чөлөөт худалдааны гэрээ хэрэгжсэнээр эдийн засгийн хамтын ажиллагаа, хамтарсан ажлууд нэмэгдэнэ гэв. Цагаан ордон Доналд Трамп Брикстийн гэрээг  дэлхийн эдийн засагт хохирол учруулалгүй, санхүүгийн тэнцвэртэй байдлыг алдагдуулалгүй хэрэгжүүлэх санааг дэмжиж байна. Түүнчлэн  Их Британи Европын холбооноос гарснаар тус улсын эрх чөлөөг баталгаажуулна гэж найдаж байгаа талаар мэдэгджээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.