Цаашид шатахуун, дизелийн түлшний үнэ буурах магадлалтай байна гэв
Шатахууны үнийн зөвлөл өчигдөр хуралдлаа. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурч байгаа ч манайд эсрэгээрээ үнэ нэмэгдээд буй. Тиймээс энэ сард шатахууны үнийг буулгах чиглэлийг шатахуун импортлогчдод өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Дизелийн түлшний үнийн өсөлтийг буулгах талаар Шатахууны үнийн зөвлөлөөс тавдугаар сарын сүүлчээр аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Энэ талаар шатахуун, дизелийн үнийн өсөлтийг бууруулах, авсан арга хэмжээгээ манай байгууллагад мэдэгдэх ёстой. Хуулийн дагуу зургадугаар сарын тавны дотор авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Тиймээс зургадугаар сарын 15-аас жижиглэнгийн үнийг буулгах арга хэмжээ авна. Цаашдаа ч шатахуун, дизелийн түлшний үнэ буурах магадлалтай байна” гэлээ.

П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-06-05 02:30:52
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.43.138
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-06-05 01:22:12
    Үнийг одоо буулгаа. ашиг бол оцойтол их байгаа. сонгуулийн мөнгөө ардуудаар төлүлээд байна уу?
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-06-05 01:21:22
    Шатхууныг з.з хараат бус болгооч!хэдэн компанид монополь эрх олгочихоод эрхшээлд нь олон жил дарлагдлаа!Хэн дуртай нь энэ бизнес хийе Төр зөвхөн стандартаа барь...
    43.242.243.71
    Мэдэгдсэн Хариулах