Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд ял оноолоо
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг өчигдөр хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэйн холбогдуулж, өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, Шүүгдэгч Б.Энхбаярыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 477.000.000 буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож шүүжээ.
 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11-д зааснаар шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Novshnuud 2019-06-06 03:28:15
    Nyamdorjiin nutgiinhan yum baij dee. Uvsuud iim hogiin jalga dovnii uzlee buh yumand gargaj baidag humuus.
    66.181.176.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Ц.Нямдоржид 2019-06-06 01:05:05
    Өө за за ийм хөнгөн ял өгөх байсан юм уу. Ц.Нямдорж сайдын үед цагдаагийн амь насны үнэ цэнэ гудамжны нохой шиг л болдог юм байж.
    103.26.194.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Delhiid hamgiin doroi ylas oron bolloo!! 2019-06-05 07:55:51
    edgeer hymyysiin hargislal hy,nii ynergyi muuhai bygdiig dahin dabtahgyi talaar ene ylas yugaan hiij bnaa!!odoo bygdeeree emneh Mongol ylas sig ylas bolomoor bn...
    193.52.103.32
    Мэдэгдсэн Хариулах