Хятадын эрх баригчид иргэдээ болгоомжтой зорчихыг анхаарууллаа
БНХАУ-ын эрх баригчид АНУ-руу аялахыг зорьж буй болон тэнд байгаа иргэддээ анхаарал болгоомжтой байхыг сануулсныг орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. "Ардтүмний сонин" твиттер цахим хуудастаа тус улсын Гадаад хэргийн яамнаас АНУ-д байгаа БНХАУ-ын иргэдийг Аюулгүй албаныхны зүгээс дарамт үзүүлж болох талаар анхааруулсныг нийтэлсэн байна.

АНУ-ын хуулийн байгууллагаас хятад иргэдийг дарамтлахын тулд дүрвэгчдийг хянах, уулзаж ярилцах гэсэн аргыг хэрэглэдэг. Тиймээс иргэдээ энэ тохиолдолд зөв зохистой арга хэмжээ авахыг зөвлөсөн гэж "South China Morning Post" сонинд бичжээ.

Мөн БНХАУ-ын Аялал, жуулчлалын яамнаас АНУ нь Хятадын аялал жуулчлалын салбарт чухал байр эзэлдэг орон. Гэвч хятад жуулчдын аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудал нэмэгдэж байгааг онцолсон байна. Түүнчлэн хятад жуулчдад АНУ-д алан хядлага, дээрэм, хулгай болдог учраас Вашингтон руу аялах нь эрсдэлтэй болохыг дүгнэж үзэхийг уриалжээ. Мөн нийтийн аюулгүй байдлыг сахих, хуулийг дагаж мөрдөх, аюулгүй байдлыг хангах мэдлэгээ сайжруулахыг зөвлөсөн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hyataduud yostoi hutsvaa 2019-06-05 06:56:44
    Hyataduud l uursduu tegeh bolohooroo Amerikiig uur shigee bodood bn. Bi ch hyatad yavahaasaa mash ih aidag, harin Amerikt bol aihgui chuluutei yavdag I love USA...