БНХАУ, Вьетнамын харилцаа хурцадлаа
Өмнөд Хятадын тэнгисийн Парселийн болон Спратли арлын эзэмшлийн асуудлаар олон жилийн турш маргаантай байгаа Вьетнам, Хятад улсын хороонд ээлжит маргаан дэгдлээ. Хятад газрын тосны компаниуд өчигдрөөс эхлэн Вьетнамтай газар нутгийн маргаантай байдаг бүсэд газрын тос олборлох өрөмдлөгийн төхөөрөмж байр­луулж, Вьетнамын эргүүлийн хөлөг рүү дайралтуудыг явуулсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, 13-ны өдрөөс хойш томоохон хэмжээний эсэргүүцлийн жаг­­­саалуудыг эхлүүлсэн юм.

Жагсагчид эхэндээ тайван байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байсан ч сүүлдээ байдал өрчлөгдөж мөргөлдөөнд хүрчээ. Биньзыонг мужид жагсагчид  үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүсийн 10 гаруй Хятад эзэмшигчтэй үйлчилгээний байгууллагууд руу халдаж, байшин барилгынх нь цонхнуудыг хагалж, гал тавих зэргээр эмх замбараагүй байдал үүсгээд байна.

Энэ хэргээс болж 40 гаруй хүн бэртэж гэмтсэний арав гаруй нь цагдаагийн ажилтнууд байгаа юм. Энд болсон үймээн самуунд оролцсон хэргээр 600 гаруй хүнийг баривчилжээ. Тэгвэл Хаитнь мужид үүнээс ч харамсалтай хэрэг гарсан байна. Тайванийн хөрөнгө оруулалттай Формоса Пластикс компани руу уурлаж бухимдсан иргэд дайрч 20 хүний амь насыг хөнөөсөн аж.

Тэд уг үйлдвэрийг Хятад эзэнтэй гэж андуурснаас ийм хэрэг болсон байна. Амь насаа алдсан хүмүүсийн дөрөв нь вьетнам бол үлдсэн 16 нь хятад гаралтай ажилтнууд байсан аж. Эсэргүүцэгчид Тайваны төмөрлөг боловсруулах үйлдвэр рүү дайрч, барилгыг нурааж, гал тавьсан бөгөөд нэг Хятад ажилтан нас барж, 90 ажилтан бэртэж гэмтлээ  хэмээн томоохон мэдээллийн хэрэгсэлүүд дамжуулж байна.

Хатинь мужийн нэгдсэн эмнэлэгээс “Ройтерс” агентлагт утсаар мэдээлсэн мэдээллээр бол, 14-ний өдрийн орой 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж ирсэн бөгөөд тэдний ихэнх нь Хятад хүмүүс байсан гэнэ. Өнөөдөр ч гэсэн гэмтсэн хүмүүс ирсээр л байгаа гэнэ. Тиймээс Хятад Вьетнам иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэн байх ч магадлалтай хэмээн ажиглагчид тэмдэглэж байна.

Коммунист дэглэм, нэг намын тогтолцоотой Вьетнамд үймээн гарах нь нэн ховор учраас иргэдийн уур бухимдал ингэж дээд цэгтээ хүрч, эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь хоёр орны харилцаанд түгшүүртэй байдлыг үүсгээд байна.  

Өнөөдрийн байдлаар жагсаал цуглаан өрнөөгүй тайван байдалтай байгаа ч нэлээд  компаниудын үйл ажиллагаа  зогсонги байдалд орж, барилга  дотроос хар утаа суунагласан байдалтай байгаа гэнэ. Япон, Солонгос зэрэг улсын компаниудад  ч хохирол учруулсан хэргүүд гарсан бөгөөд Японы сургуулиуд хаалттай байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ.

Энэ мэтээр тус улсад үйл ажиллагаа явуулж буй бусад орнуудын компаниудад ч муугаар нөлөөлөх байдал ажиглагдаж энэ нь тус улсын эдийн засагт муугаар нөлөөлж болзошгүй тул  Вьетнамын Засгийн газраас хилийн маргааныг  тайван байдлаар шийдвэрлэхийг уриалж байгаа аж. Хятадын аялал жуулчлалын байгууллагууд Вьетнам руу аялал хийхээр төлөвлөж байгаа нийт иргэддээ хандан анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд БНХАУ зөвхөн Вьетнам ч гэлтгүй Флиппинтэй хүртэл хилийн маргаантай байгаа. Харин Филиппины хувьд Хятадыг НҮБ-ын шүүхэд мэдүүлээд байгаа гэнэ.

Өглөөний сонин
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mmmmmm 2014-05-16 09:39:51
    hujaa nar deerhej baij huhuulhan daa ter tom hujaag harahgaad baigaa zulabsag dald oroo
  • Mongol 2014-05-16 04:07:25
    Bitgii huts. Omhii hujaanuud udahgui bugd uhej dald orno.
  • ЮЮЮЮ 2014-05-16 03:36:08
    Арлыг Аль хүчтэй нь авах хэрэгтэй .ХЯТАД ТОМОО ОДОО ХАРУУЛАХ ЦАГ БОЛСОН БАЙХАА