ISIS-ийг хэрхэх тухай Парист хуралдлаа
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри­гийн урилгаар Францын нийс­лэл Парис хо­тод дэлхийн 40 гаруй орны төрийн эрх мэдэлтнүүд чууллаа. Тэд арабын буланд төвхнөөд байгаа лалын хэт даврагч левантуудаас бүрдсэн ISIS бүлэглэлийн эсрэг ямар арга хэмжээ авах тухай ярилцаж, байр сууриа солилцсон юм.

Энэхүү уулзалтад оролц­сон 40 орчим улсын 10 нь Арабын булан дахь улсын төлөөлөгчид байсан бөгөөд тэд ISIS бүлэглэлд цохилт өгөхөд нэгдсэн байр суурьт хүрчээ. Дашрамд дуулгахад левантуудын нэгдсэн Халифын бүгд найрамдах улс гээч нь Ирак, Сирийн газар нутгийг дамнан оршдог юм. Уг уулзалтад оролцсон Францын ерөн­хийлөгч Фран­суа Олланд Их Британийн баримталж буй бодлоготой ижил бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Хэрэв ISIS-т цохилт өгвөл Франц улс цэргийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Иракт байрлаж буй ISIS-ийн хүчнийг устгахад Франц, Их Британи хамтран тэдгээр босогчдын байршлыг илрүүлэх ажиллагаанд оролцох аж.

Энэ тухай Францын Батлан хамгаалахын сайд Иан Ивес Ле Дриан “Бид өнөө өглөө Иракт цохилт өгөх ажиллагаанд бэлтгэх үүднээс Арабын Нэгдсэн Эмиратад агаарын цэргээ байршуулсан” гэжээ. Харин Их Британи “Торнадо” хэмээн нэрлэгдсэн цэргийн зөөвөрлөгч хөлөг онгоцоо Ирак руу илгээхээр шийдвэрлэсэн байна.

Мөн зарим Арабын орнууд ISIS-ийн дайчдыг сөнөөх агаарын дайралтад хамтран оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Үүнд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри уриалгахан хандаж, хүчээ нийлүүлэхэд цэргийн тус­ламж үзүүлэхэд бэлэн гэжээ.


ISIS гэж хэн бэ

ISIS нь Islamic State of Iraqand Levant буюу Ирак дахь лефантуудын исламист хүчин гэж нэрлэгдсэн хөлсний дайчид юм. Тэдний бие бүрэлдэхүүн ердөө 30 орчим мянган гишүүнтэй бөгөөд нэг сая цэргийн бүрэлдэхүүнтэй Иракийн армийг бүхэлд нь өвдөг сөхрүүлэхэд ойрхон байсан юм.

Хэдий Иракийн арми нэг сая орчим цэрэгтэй боловч левантуудаас бүрдсэн ISIS-ийн хөлсний дайчид дийлэнх нь Сирид иргэний дайнд оролцож үзсэн туршлагатайгаас гадна хуучин Иракийн армид өндөр цолтой офицерууд байжээ. Тэд Иракийн армиас чөлөөлөгдсөний дараа өндөр цалин амласан ISIS-т нэгдсэн билээ.

Улмаар эдгээр левантууд Иракийн өндөр уулархаг нутаг тэр дундаа Мосулын цэргийн замыг нарийвчлан мэддэг, тулалдаанд цэргээ хэрхэн зохион байгуулахыг хэнээр ч заалгадаггүй өндөр дектатуртай тул богино хугацаанд Иракийн баруун хойд нутгийг эрхшээлдээ оруулсан юм.

Ийнхүү хүчирхэг гэгдэж байсан Иракийн армийг ердөө нэг сарын дотор цохиж, стратегийн гол гэсэн хотуудыг эзлэн авсан юм. Тэд Сириэс үндсэн хүчээ татан хоёр улсыг дамнасан газар нутагт “Халиф”-ын гэх ариун дайчдын улсыг байгуулаад амжжээ.

Одоо тэдний эсрэг Иракийн цэрэг арми ямар ч нөлөө үзүүлж чадахгүй болсон тул ийнхүү АНУ, Европын нөлөө бүхий орнууд агаарын цохилт өгөхөөр шийдвэрлээд байна.
Өглөөний сонин
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.