Украйн, Европын холбооны чуулган ирэх сард болно

Украйн болон Европын холбооны чуулган ирэх сарын 8-нд Киевт болно гэж тус улсын ерөнхийлөгч В.Зеленьскийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Мөн Украйны шинэ ерөнхийлөгч, Европын холбооны комиссын ерөнхийлөгч Жон Клод Юнкертэй Брюссельд хийсэн хурал өндөрлөх үеэр талууд 21 дэх уулзалтыг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж мэдэгдсэн байна. Харин ерөнхийлөгч В.Зеленьский Украйныг Европын холбоо, НАТО-д  элсүүлэх болон тус улсыг олон улсын санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдгээ бататгажээ. Түүнчлэн Европын холбооноос Украйны Засгийн газар, тус улсын нэгдмэл байдлыг дэмжиж байгаад талархсанаа илэрхийлсэн байна. Украйны парламент өнгөрсөн хоёрдугаар сард үндсэн хуульдаа хэд хэдэн нэмэлт өөрчлөлт, тус улсын ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн тавьсан саналыг баталсан юм. Тэрээр дээр дурдсан  олон улсын хоёр байгууллагад гишүүнээр элсэх саналыг тавьсан аж.  Мөн Европын холбооны тэлэлтийн бодлого, сайн хөршийн харилцааны асуудал эрхэлсэн комиссар  Йоханнес Хан Украйныг удахгүй Европын холбоонд нэгдэх болно гэв. Харин НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга  асан Андерс Фог Расмуссен Киевийг  олон улсын цэргийн эвсэлд элсэхийн тулд шаардагдах болзлыг биелүүлэхэд 20 жил болно гэж үзэж байгаа юм. Түүнчлэн НАТО-гийн  ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг уржигдар ерөнхийлөгч В.Зеленьскийтэй уулзсан байна. Тэрээр уулзалтынхаа дараа олон улсын цэргийн эвсэлд Украйныг элсүүлэхэд бэлэн буйгаа  мэдэгджээ. Гэхдээ НАТО-гийн стандартад нийцүүлэхийн тулд Украйн авлигын эсрэг хийж байгаа тэмцэлдээ өөрчлөлт оруулах, хууль тогтоомжоо  бэхжүүлэх ёстой гэв. Тэрээр “Авлигатай тэмцэх, Төрийн хуулийг бэхжүүлэх нь Украйны иргэдийн  хөгжил дэвшил, аюулгүй байдлыг баталгаажуулах, Украйныг НАТО-д элсүүлэхэд шаардагдах  гол шинэчлэлт” юм  гэж мэдэгдсэн байна. Мөн ерөнхийлөгч В.Зеленьскийтэй Брюссельд хийсэн уулзалтынхаа үеэр Украйны зүүн хэсэгт үүсээд байгаа нөхцөл байдал, Донбассын иргэдэд ОХУ-ын паспорт өгсөн  талаар хэлэлцжээ. Киевийн хяналтад байдаггүй  Украйны муж Донбасс, Луганск мужийн иргэдэд ерөнхийлөгч Владимир Путин  ОХУ-ын иргэний үнэмлэх олгоход хөнгөлөлт үзүүлэх тухай тушаалд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд гарын үсэг зурсан юм. Женс Столтенберг ОХУ-ын энэ үйлдлийг  Москва Украйны зүүн нутгийн нөхцөл байдлын тогтвортой байдлыг алдагдуулахыг зорьж  байгаа арга хэмжээ гэж үзжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.