Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аваргууд тодров
Онцгой байдлын байгууллагын 2019 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 04-05-ны өдрүүдэд боллоо.

 Тэмцээнд Улаанбаатар, Баруун, Зүүн, Хойд, Өмнөд бүсийн 64 багийн 500 гаруй тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулсан юм.

Улаанбаатар бүсийн тэмцээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын баг тамирчид оролцсноос нийлбэр дүнгээр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид тэргүүлсэн бол зүүн бүсийн тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчдаас нийлбэр дүнгээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүн байрт шалгарчээ.

 Баруун бүсийн тэмцээнд оролцсон Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчдаас  тэргүүн байрыг Увс аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид эзэлсэн бол  Өмнөд бүсийн тэмцээнд Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчдаас Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын баг тамричд нэгдүгээр байрт шалгарсан байна.

Харин хойд бүсийн тэмцээнд Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймгийн Онцгой байдлын газрын  баг тамирчид оролцсноос  Орхон аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.