Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ял хүндэрсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14, Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн”  гэж дүгнэн 01 дугаартай дүгнэлт гаргасан.

Монгол Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн  “шүүгдэгчийн ялыг хүндрүүлэх”  холбогдох заалтуудад өөрчлөлт оруулсан байна.

Өөрөөр хэлбэл давж заалдах болон хяналтын шатны шүүх нь анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж өөрчлөх эрхтэй байсан бол зөвхөн хөнгөрүүлж өөрчлөх эрхтэй болсон юм.

Улсын Ерөнхий Прокурорын газраас хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойшхи хугацаанд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ял нь хүндэрч, ялаа эдэлж буй хүмүүст холбогдох хэрэгт Прокурорын дүгнэлт бичиж Улсын дээд шүүхэд хүргүүлсэн бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хэргүүдийг хянан хэлэлцэж, ял хүндэрсэн шүүхийн шийдвэрийн заалтыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж эхэллээ.

УЕПГ-ын шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-06-07 02:46:57
    юу гэсэн үг юм болдоо.. ял хүндэрсэн шүүхийн шийдвэр гэж...
    202.126.89.134
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-06-06 09:39:14
    ДЗаалдах,Хяналтын шатанд ял хүндрүүлдэг юм уу? АШШүүхийн ял хөнгөн байна гэж үзэхийн бол ДЗаалдах,ХШШүүх тогтоолыг хүчингүй болгоод АШШүүх-д буцаадаг байсан шиг...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах